Уншиж байна ...

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Эрдэнэт хотод ажиллаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг шалгах ажил үргэлжилсээр буй. 

Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ахлуулсан уг ажлын хэсэг Эрдэнэт хотод ажиллаж эхэлсэн гэдэг шинэ мэдээлэл байна. 

Эргэн сануулахад, 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан уг хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжиглэн, 2015 оны наймдугаар сараас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагдан хорьж шалгаж эхэлсэн юм. Улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шүүхээс тэднийг гэм буруутайд тооцон ял оноосон. 

Гэвч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг 2023 оны дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болгох шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргаж байв. 

Эрдэнэт хотод ажиллаж буй ажлын хэсгийнхэн энэ удаад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай холбоогүй, өөр асуудлаар мөрдөн шалгалт явуулж байгаа гэх мэдээлэл байна.