Уншиж байна ...

"2020 онд цахимд контентоо алдсан 85 тохиолдлын алдагдсан орлого ₮6.5 тэрбум"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас өнөөдөр “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

Энэ үеэр Монголын оюуны өмч хамгаалах холбооны Гүйцэтгэх захирал У.Тамир телевизүүд, цахим сайтуудын зохиогчийн эрхийн зөрчил буурсан ч фэйсбүүк, телеграмм зэрэг цахим орчин дахь зөрчил ихсэж байна гэдгийг онцлов. 

2020 он хүртэл фэйсбүүк дээр контентоо алдагдсан тохиолдол хамгийн их байсан ба контентын төрлөөр нь харвал цуврал кино илүү их алдагдаж байгаа аж. 

2020 онд контентоо алдсан нийт 85 тохиолдлын алдагдсан орлого 6.5 тэрбум, 2023-2024 онд нэг л компанийн жишээнээс харахад 31 тохиолдолд 26.4 сая төгрөгийн хохирол амссан байна гэж тооцоолжээ. 

Цахим орчны хувьд маш богино хугацаанд өндөр хандалт авдаг учраас хохирлоо бүрэн үнэлэхэд ч хэцүү. Дээр дурдсанаас ч их үнийн дүнтэй хохирлууд олон байгаа гэв. 

Бусад улс оронд цахим орчин дахь хулгайтай цахимаар хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглаж тэмцэж байна. Уламжлалт хууль, эрхзүйн аргаар яваад бүтэхгүй гэдэг нь олон улсад батлагдаж байна гэдгийг онцлов. 

Цахим орчинд: Зөрчлийн хэлбэр, авч буй арга хэмжээ 

  • Фэйсбүүк- Rigths manager- Репорт хийж /1-30 цагт багтаан хариу өгч, арга хэмжээ авдаг/ фэйсбүүкийг хаах. Харилцаа холбооны зохицуулах хорооны "Ногоон суваг"-т хамруулах хүсэлт /14-60 цаг зарцуулдаг, зарим тохиолдолд хаадаггүй/
  • Телеграм- Ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа 
  • Youtube- Хурдан арга хэмжээ авдаг, уян хатан 
  • We chat- ОӨ хариуцсан газарт мэдэгдэхэд арга хэмжээ авсан тохиолдол бий.