ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"16 дугаар сургуулийн захирал урлаг заал засах нэрийдлээр нэр бүхий компани руу 19 сая төгрөг шилжүүлсэн ч багш, ажилчдаар ажлыг гүйцэтгүүлсэн"

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэв­­­жаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийлээ. 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Боловсролын салбарт олон асуудал бугшиж байгаа. Үүний нэг хэсэг нь сургууль болон цэцэрлэгийн удирдлагууд төсвийн өмч хөрөнгө шамшигдуулдаг явдал юм. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль байна.

Миний хувьд гуравхан асуудал яръя. Тус сургуулийн захирал О.Пүрэвжаргал цар тахлын үеийн дэглэм хэмнэлтийн үед огт ажилладаггүй хүнд цалин бодсон. Өмнөх оны эцэст сургуулийнхаа урлаг заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөгийг нэр бүхий компани руу шилжүүлсэн. Ингэсэн мөртлөө урлаг заалны засварын ажлыг багш, ажилчдаар гүйцэтгүүлсэн. Тухайн 19 сая төгрөгөөс шамшигдуулсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

JCI гээд олон улсын байгууллага тус сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж өгсөн. Харамсалтай нь тус сургуулийн захирал энэ засвар тохижилтыг хийнэ гээд төсвөөс 10 сая төгрөгийг гаргуулж аваад байна.

Эдгээр асуудлаар багш нар Авлигатай Тэмцэх Газар, дүүргийн Засаг дарга, Боловсролын Ерөнхий Газарт хандсан ч хоёр сар гаруй хугацаанд шийдвэр гараагүй байсан. Харин өнөөдөр 16 дугаар сургуулийн захирал өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаа.

Хамт олны зүгээс сургуулийн захирлыг дотроосоо тавих хүсэлтэй байсан ч дүүргийн Засаг дарга улс төржсөн шийдвэр гаргаад түр үүрэг гүйцэтгэгч томилж байна.

Боловсролын салбарт бугшаад байгаа бас нэг асуудал бол сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сум, дүүргийн Засаг дарга томилдог болсон хуулийн өөрчлөлт юм. Боловсролыг жалга довны үзэлтэй болгох зүйл рүү оруулж байна. Энэ салбарыг улс төрөөс салгахгүй бол авлига, ажлын байрны дарамт гээд бүх муу муухай зүйлийн үүр уурхай боллоо.

АТГ-т шалгуулах гээд хандахаар хамааралгүй багш нарыг шалгаж эхэлдэг. Багш нар бол тус газрын шалгадаг албан тушаалтан биш. Нийгмийн ажилтныг дарамталж эхэлж байна. Дүүргийн Засаг дарга шударга үнэний дуу хоолой болсон багш нарыг хавчиж дарамталж эхэлж байгаа. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нараа хамгаална" гэлээ. 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа "Төсвөөс багаараа нийлж хулгай хийдэг асуудлыг бидний хэдэн багш нар гаргаж ирж АТГ-т гуравдугаар сарын 23-нд хандсан. Хоёр сар гаруй хугацааны дараа өнөөдөр л шийдэж байна. 

Захирлын томилгооны асуудлыг удаашруулсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргад сургуулийн захирлын асуудлыг яриад орохоор та нарыг шалгана, та нар ч булхайтай гэж хэлэнгүүт гурав хоногийн дараа биднийг АТГ дуудсан. Ямар асуудлаар шалгаж байгаа вэ гээд асуухаар хүүхдээс мөнгө авч засвар хийж гэдэг. Бид тэр мөнгийг өөртөө гэр орондоо зарцуулаагүй. Ингээд шалгахад юу ч илрээгүй" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [59.153.86.103] 2022/6/12
солонгосийн ерөнхийлөгч манай орны ард иргэд хөдөлмөрлөх сэтгэлгээтэй ард түмэн болж төлөвшин улс болсон гэж олон улсад зарласан харин манай ерөнхийлөгч манай монгол улсын ард иргэд сүүлийн гучин жилд хулгай , авилга, луйвар цэцэглүүлэн хөгжүүлж түүнийг төрийн эрх бүхий албан тушаалтнууд манлайлан хэрэгжүүлж байна гэж олон улсад ил тод зарламаар юм
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/6/11
130-р сургуулийн захирал бас нэг тиймэрхүү шүү. Маш хоцрогдсон, мөнгөний шуналтай, залуу шинэ үеийн захирлаар солих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2022/6/10
Захирлуудын мөнгө идэх нэг арга. Анги танхим засахдаа эцэг эхээс мөнгө төгрөг гаргаж эцэг эхээр хийлгэдэг. Дараа анги засах мөнгө төсвөөс аваад идэцгээдэг. Бараг жил бүр л тв, принтер авхуулдаг.
1 | 0 Хариулах
16 r surguuli togsogch [202.55.188.115] 2022/6/10
Сургуулийн аврага шалгаруулах тэмцээн зохионо мандатны мөнгө хураана тэгээд медаль өргөмжлөл өө өгөхгүй төсөв байхгүй гэж тэнэгтэнэ мандатны мөнгө яасын гэхээр тэр чинь шүүгчийн цалин гэнэ гэтэл биеийн тамирын багш өөрөө шүүгч хийдэг багшид ямар нэгэн нэмэгдэл цалин өгөөгүй гэсэн дээд 2 төгсөлт маань медалаа авж чадалгүй төгссөн би бол захиралтайгаа орж улаан цайм хэрэлдсэн тэгсэн манай бусад 12ын хүүхдүүд бас нэгдээд өмнөх 3н жилийн медаль гаргаж өг гэсэн хэрүүлтэй уруултай хамгийн хямд медаль авчирч өгсөн дээр нь наах наалтыг бид өөрсдөө авж хэвлүүлж хонхны баярынхаа өмнөх өдөр өөрсдийн биеэр багштайгаа нийлж нааж бэлдсэн. Ангийн хүүхдүүд нь цор цор хийдэг хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй гэж ангийн багшийн цалинг 3н сар 20хувиар хассан. Наад Пүрэвжаргал чинь шал худлаа дандаа мөнгө татна.
1 | 0 Хариулах
Zochin [202.9.41.13] 2022/6/10
Социализмын үeд ангийн шал хана үнэгүй будаж өгч байсан шүү биeийн тамирын талбайн гүйлтийн зам мод тарих хүлэмж хүртэл барьсан анхны захирал нь гeрманд сургууль төгссөн мундаг хүн байсан
2 | 0 Хариулах
Зочин [218.144.45.126] 2022/6/10
энэ Пүрэвжаргал ёстой аймар хахуулчин хүүхэн. Охиноо энэ сургуульд харьяаллын дагуу оруулах гэж гуйгаад дийлэхгүй байхад улайнцайн хэдэн сая төгрөг нэхсэн. Гуйж байж хэдэн төг өгч оруулсан үнэн ялаасай үнэхээр аймар хүүхэн.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.188] 2022/6/10
Монгол хүний тархи цус генэнд ш аая цуслая л гэсэн бодол бат шингэсэн байх юмаа
1 | 0 Хариулах
Зочин [153.246.248.99] 2022/6/10
16 surguulid ene heden bagsh nar bg tsagt zahiral togtohguie ! Suuliih n ch hogiin gar bj taarlaa.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.190] 2022/6/10
Зөв зөв, ингээд өөрсдөө ярих зүйлээ ярих хэрэгтэй, ингэж ярилаа гээд энэ хүмүүсийг залхаагаад зовоогоод байхгүй асуудалд нэр холбогдсон хүмүүсийг нь шалгах хэрэгтэйшдээ
4 | 0 Хариулах
Зочин [192.82.80.9] 2022/6/10
ugasa gabjat duuchin baila ohin min egch min bas gabjat abjila 16 suurgil.tged honzon boodl 16 gehr haa bogol gutge gutagal dosh higel.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.9] 2022/6/10
har zah 16 surguuli ged ihel honsol boldinma saihansambuu ulaan geed uzen yadaal.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.9] 2022/6/10
16 surguulin 100 duuchin bugdel daruulad amadralgui gutguled boljiloo.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.86.94] 2022/6/10
Уучлаарай таны бичсэн нэг ч зүйлийг ойлгосонгүй
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.137] 2022/6/10
Ийм заль луйвар сургуулиудын захирал удирдлагуудад энүүхэнд байгаа одоо багш нар ч тэр эцэг эхчүүд ч тэр иймэрхүү заль луйвар мөнгөний асуудалтай тэмцэж цэвэрших хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [192.82.80.9] 2022/6/10
duuchin hurelbaatar chin shien har zah boss shuu oros helni bagsh.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.9] 2022/6/10
duuchin baindalaia amid bas tserenbold duuchin amid baigaa
0 | 0 Хариулах