ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсвийг боловсруулах шатанд болон хэрэгжилтэд Засгийн газар иргэдийг оролцуулахгүй байна. Иймээс энэ үзүүлэлт дээр 0 оноо авсан"

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Төсвийн нээлттэй байдал-2021” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг Нээлттэй Нийгэм Форумаас танилцууллаа.

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам судалгааны үр дүнгийн талаар танилцуулах үеэр дурдагдсан онцлох үзүүлэлтүүдийг танилцуулъя. 

  • Энэ удаагийн судалгаанд манай улс 100 оноо авахаас төсвийн ил тод байдлаар 60, олон нийтийн оролцооны хувьд 13, төсвийн хяналтын түвшнээр 76 оноог тус тус авсан.
  • Монгол Улсын төсвийн ил тод байдал өмнөх судалгааны үеэс харьцангуй дээшилж байгаа ч төсөвт иргэдийг оролцуулах байдал нэн хангалтгүй байна.
  • Төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, аудит хийх гэсэн бүх үе шатанд иргэдийг оролцуулах хэрэгтэй гэж олон улсын байгууллагаас зөвлөдөг. Тэгтэл төсвийг боловсруулах шатанд болон хэрэгжилтэд Засгийн газар иргэдийг оролцуулахгүй байна. Ийм учраас энэ үзүүлэлт дээр тэг оноо авсан.
  • Хууль тогтоох байгууллага буюу УИХ-ын зүгээс төсвийг батлахад иргэдийг оролцуулах үзүүлэлт хангалтгүй. Аудитын дээд байгууллагаас зүгээс аудитын сэдэвт иргэдийн саналыг авах механизм бүрдүүлсэн. 

Мөн төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй орнуудыг Өмнөд Солонгос улс тэргүүлж байгааг тэрбээр дурдсан юм. Тус улс 59 оноо авчээ. 

Манай улсын төсвийн нээлттэй байдал харьцангуй дээшилж байна. Энэ чиглэлд тэргүүлэгч хэд хэдэн орон байдаг. Тухайлбал, Шинэ Зеланд, Австрали улсыг нэрлэж болно.

Манай улс төсвийн ил тод байдлаар судалгаанд хамрагдсан 120 орноос 38 дугаарт эрэмбэлэгдсэн.

Төсвийн хяналтын хувьд УИХ-ын тухайд төсвийн тайлан, төлөвлөгөөнд хяналт тавих тогтолцоо бий. Энэ үзүүлэлтээр УИХ 72 оноо авсан бол төрийн аудитын байгууллага 83 оноо авсан байна

"Монгол Улс төсөвт иргэдийн оролцоог сайжруулахад ихээхэн анхаарах шаардлагатай" хэмээн Д.Оюунбадам хэллээ. 

Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагад хандан дараах зөвлөмжийг гаргажээ. 

ЗӨВЛӨМЖ: 

Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр:

  • Хагас жилийн тайланг боловсруулж, цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтлэх,
  • Иргэдийн төсөв болон батлагдсан төсвийн иж бүрэн байдлыг сайжруулах, 
  • Өрийн бүтцийн талаарх тухайн жилийн болон өмнөх жилүүдийн мэдээллийг төсвийн төсөлд илүү дэлгэрэнгүй оруулах, өрийн дүнг жилийн эцсийн тайланд тусгах, 
  • Баталсан төсөвт тухайн жилийн орлого, зарлагын мэдээллийг иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах, 

Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг турших хэрэгтэй

Төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр:

  • Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх,
  • Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах, 

УИХ улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал аврах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай.

  • Олон нийтийн эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх, 
  • Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан Төсвийн төслийн талаар олон нийтээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох хэрэгтэй. 

Манай улс энэхүү судалгаанд 2006 оноос хамрагдаж ирсэн бөгөөд энэ жил 8 дахь удаагаа оролцжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
sadf [202.21.108.232] 2022/6/2
ugaasaa 0 shdee sudlaad baih ch yum baihgui
1 | 0 Хариулах