• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тамир, Болормаа нарын амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” УСК зургаадугаар сарын 3-нд үзэгчдийн хүртээл болно

ikon.mn
2022 оны 5 сарын 27
iKon.MN

“Хорвоогийн үй түмэн учрал дундаас гагцхүү үнэнч хайр сэтгэл л хэн бүхний зүрхэнд үүрд дурсагдан хоногшдог буй заа...” 

зураг
 

2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж ховор төрлийн аюулт ясны хорт хавдар өвчний эсрэг тэмцэж байсан Б.Тамир болон түүний гэргий С.Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино энэ оны зургаадугаар сарын 03-нд нээлтээ хийх гэж байна. Хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014 – 2016 онд аюулт өвчнийхөө эсрэг туулж буй замнал болон хайрын түүхээ нийтэлж, Монголчуудад хуваалцан үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй хөшигний ардах болсон үйл явдал, тэмцэл, олон олон асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг  бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бидний хүртээл болгох гэж байгаа юм.

зураг
 

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло филмийн  Найруулагч Ц.Анхбаяр ажилласан бөгөөд  кино зохиолыг зохиолч, найруулагч МУСТА Л.Таванбаяр болон Ц.Анхбаяр нар хамтран бичсэн юм.

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г. Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э. Батнямбуу, ерөнхий зураач МУСТА Ц. Хүрэлбаатар, дууны найруулагч МУСТА Л. Цэрэнтогтох, хөгжмийн зохиолч  Д.Мөнхболд /A SOUND /нар өмнө нь “37-р точка”, “Маш нууц”,” Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од” , “Халуун зүрх”  гэх мэт шилдэг уран бүтээлд ажилласан туршлагатай баг хамт олныг бүрдүүлж хийснээрээ давуу тал болжээ.

зураг
 

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж буй гэнэ. Тус бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ.

зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг