Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

“ЭЭЖ ЭЭ, ТА ЧАДНА АА”

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 26
Сурталчилгаа

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 19-өөс +70 насны нийт 1,078,540 эмэгтэй байгаагаас 69,132 буюу нийт эмэгтэйчүүдийн 6,4%-ийг хувиараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд эзэлж байна. Эдгээр эмэгтэйчүүд нь багадаа 3, ихдээ 9 хүртэлх хүүхэдтэй гэж үзвэл 211,658 өрхийн гишүүдийг эдгээр ээжүүд авч явж байгаа юм. Манай улсын хувьд эмэгтэйчүүд тэр дундаа хувиараа бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ээжүүдийг дэмжсэн төсөл хөтөлбөрөөр дутмаг байгаа билээ.

зураг
 

Гэр бүлээ авч явахад ээжүүд төсвийн болон төсвийн бус байгууллагууд ажиллах эсвэл хувиараа жижиг дунд бизнес эрхэлж амьдралаа авч явж байна. Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амьдралын шаардлагаар өрх гэрээ тэжээх, тогтмол орлого олох, амьжиргааны түвшнээ дээшлүүлэх зорилгоор албан бус хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл “Нөмөр аппликейшн”-ий хамт олон нийгэмдээ уриалга гарган “ЭЭЖ ЭЭ, ТА ЧАДНА АА” эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна.

“Ээж ээ, та чадна аа” хөтөлбөр нь эмэгтэйчүүд тэр дундаа бизнес эрхлэгч ээжүүдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй, өөрийн гэсэн хөрөнгө болон хуримтлалтай, аливаа сорилтод өртөмтгий биш, бизнесээ амжилттай авч явахад дэмжих зорилготой.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан “ЭЭЖ” үзэсгэлэн 7 хоногийн турш “B Contemparory” үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх юм . Тухайн үзэсгэлэнд “ЭЭЖ ЭЭ, ТА ЧАДНА АА” эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан ээжүүд болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа ээжүүд оролцсон бөгөөд тэдгээрийн амьдрал ажлын талаарх дүр зургийг бодитоор харуулсан нь онцлогтой болжээ.  

Хөтөлбөрт хамрагдсан ээжүүд

зураг
 
Г.Оюунбилэг 39 настай /7 хүүхэд, нөхрийн хамт гэрээрээ “Оёдлын үйлдвэрлэл эрхлэгч”/
зураг
 
Д.Энхзул 25 настай /“Цайны газрын үйл ажиллагаа эрхлэгч”/
зураг
 
Д.Мөнгөн 42 настай 4 хүүхэдтэй /Эмээлийн гөлөм, эмээл сийлбэрлэдэг/
зураг
 
Ц.Наранцацрал 52 настай 2 хүүхэдтэй /“Нарантуул” зах дээр явуулын Худалдаа эрхлэгч/
зураг
 
Д.Оюунчимэг 59 настай /2 хүүхэд нөхрийн хамт “Хүлэмжийн ногоо тариалагч”/
зураг
 
Б.Эрдэнэчимэг 40 настай /2 хүүхдийн хамт `Ногоо, оёдлын үйлдвэрлэл эрхлэгч`/

Хөтөлбөрийн гол онцлог давуу тал: 

  • Бизнес эрхлэхэд шаардлагатай барьцаагүй эргэлтийн хөрөнгийн болон дэмжих зээлд хамрагдах
  • “Улам Нөмөртэй” хадгаламж – зээлээ төлж дуусаад хадгаламжтай болох
  • “Ээжүүдийн тойрог” сургалт, уулзалт – сар бүр зохион байгуулагдах уулзалтад оролцож туршлага солилцох хамтын ажиллагаа өргөжүүлэх
  • Даатгал гэсэн цогц үйл ажиллагаа бүхий хөтөлбөрийг эмэгтэйчүүддээ зориулан санаачилжээ
зураг
 

Хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Та www.numur.mn сайтаар хандан эмэгтэйчүүдийн зээлд хамрагдах гэсэн товч дээр даран хүсэлт илгээх боломжтой.

Хүсэлтээ илгээхдээ дараах материалуудыг хавсаргахыг анхаарна уу!

  1. Регистрийн дугаараа оруулан
  2. Орлого нотлох өөрийн харилцах дансны сүүлийн 12 сарын хуулга
  3. Батлан даагчийн НДШ тодорхойлолт эсвэл сүүлийн 6 сарын харилцах дансны хуулга

Өөрийн бизнесээ өргөжүүлж тогтмол орлогын эх үүсвэртэй болох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэй та “Ээж ээ, та чадна аа” таныг дэмжих хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Ээж ээ, та чадна аа хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

7511-1133 лавлах утас

Facebook: numur

Вэб сайт: www.numur.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.