ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Самурай" бондыг урьдчилан төлөхөд татгалзах зүйлгүйг JBIC мэдэгджээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Хөгжлийн Банк 2023 оны аравдугаар сард "Сэргэн мандалт" бонд, арванхоёрдугаар сард нь “Самурай" бондыг төлөх хүлээлттэй байгаа. Тиймээс энэ ондоо 800 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийх шаардлагатай талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл "Самурай" бондыг урьдчилан төлөх чиглэлээр ажиллаж эхэлжээ. 

Бондыг урьдчилан буюу хугацаанаас нь өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай. Тус бондыг эзэмшигч, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банк (JBIC) "Самурай" бондыг хугацаанаас нь өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ Хөгжлийн Банканд мэдэгджээ. Түүнчлэн цаашид Хөгжлийн Банк дахин бонд гаргахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Бусад оролцогч талуудтай хэлэлцээр хийх ажил үргэлжилж байгааг Хөгжлийн Банк мэдэгдлээ. 

Хөгжлийн Банкны нийт активын 55.5% нь чанаргүй ангилалд байгаа. Нэгдүгээр сарын 20-ноос хойш тавдугаар сарын 5-ны байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, 1.5 их найд төгрөгийн болзошгүй алдагдлын санг буцааж буулгах төлөвлөгөөтэй байгааг мэдээлээд буй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.9.46.148] 2022/5/28
Самуурай бонд байхдаа яахав дээ. АН-ынхны үед асан зээл. Ядахдаа арай өөр нэр өгч болоогүй юм байх даа. Ёстой үнэн эргүү нөхдүүд. Баахан янз бүрийн өндөр хүүтэй зээл аваад бүгдээрээ хувааж кармаалаад бууцгаасан. Дараагийн сонгуулиар сүүдэр ч үгүй хусагдана гэдгээ мэдэцгээж байсан л даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.52] 2022/5/23
хамгийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авчихаад 55,5% нь чанаргүй зээл болж бдаг. дампуу улс
0 | 0 Хариулах
005 [66.181.183.52] 2022/5/20
Төрийн өмчит компануудын тавьсан өр төлбөр чинь яаж төлөгдөх вэ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.64] 2022/5/20
Хэцүү шдээ төсвөөс төлөхөөс өөр ямар ч аргагүй байхаа Эрдэнэс Монгол, Цахилгаан станцуудын өргөтгөл, МИАТ зэрэг бол бас чиг мөнгө олдог багаар ч гэсэн мөнгөө өгөөд явах боломжтой ТОСК бол Ууганаа гэсэн залуу хөөрхий шоронд явахаас өөр ямар ч мөнгө гаргуулах боломжгүй ар талынх нь нууц эзэн Батлага нь шинэ яармагаа барьцаанаас гаргасан тул хуулиар бол юу ч авч чадахгүй болсон Ард тумэн Батлага эзнийхээ 120 тэрбумыг татвараараа төлнө
1 | 1 Хариулах
Зочин [103.197.70.7] 2022/5/20
ХБ-ны өнөөгийн нөхцөл байдлыг гадарлаж байгаа бол урьдчилан төлөлтийг нь зөвшөөрөлгүй яахав. Хэн мэдхэв, хэдэн сарын дараа, ХБ төлбөрийн чадвартай юу үгүйг.
0 | 0 Хариулах
иргэн [202.21.96.212] 2022/5/20
Иень-н ханш ам долларын эсрэг бүх цаг үеийн хамгийн бага ханш дээрээ явж байна лээ. Самурай бондыг урьдчилж төлж чадаж байвал төлөх хэрэгтэй. Эний оны сүүлийн хагаст иень буцаад чангарна.
4 | 1 Хариулах