Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн байна.
Ийнхүү 14.4 хувиар өсөхөд
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны дөрөвдүгээр сард 7 хувь, 2020 оны дөрөвдүгээр сард 4.7 хувь, 2021 оны 4 дүгээр сард 5.6 хувь гарсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 14.4 хувь гарсны 4.9 нэгж хувь буюу 34 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|