Тус компанийн ус шинжлээд байгаа багаж нь усны зөвхөн ганцхан үзүүлэлтийг л харуулдаг.Сүүлийн үед орон сууцны өрх, албан байгууллагуудаар “Хэрэглэж байгаа ундны усыг чинь шинжилж өгье. Манай бүтээгдэхүүнийг сонгоорой” хэмээн “Цолмон Ус” компанийнхан урилгагүй зочилдог болсон тухай ШӨХТГ-т иргэд мэдээлэх болжээ.
Мэдээллийн дагуу ШӨХТГ тус компанид шалгалт хийсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Шалгалтын үеэр “Цолмон Ус” компани нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.3 гэсэн заалтуудыг зөрчиж, өрсөлдөгч компанийн нэр хүндэд халдсан гэж тогтоодсон байна. Иймд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай ШӨХТГ-ын Зар сурталчилгааны хэлтсийн дарга М.Ганзориг хэлж байна.
Торгох үндэслэл нь “Цолмон Ус” компани айл өрхүүдэд усны чанарын харьцуулсан байдлыг харуулахдаа АПУ, ЖЕМ зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн цэвэр усыг ашиглаж, усны чанар ямар байгааг харуулсан гэжээ.
Харин УСУГ-ын УТЛ-ийн эрхлэгч Б.Урнаа энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд хэрэглэж байгаа ундны ус ямар нэгэн байдлаар хэвийн хэмжээнээсээ дээрдсэн, дордсон зүйл байхгүй бөгөөд шаардлагатай гэвэл бидэнд хандаж, шинжлүүлж болно” гэж мэдэгдсэн юм.
Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Цолмон Ус” компанийн усны чанарын багаж нийслэлчүүдийн ундны ус маш бохир гэж харуулж байна. Энэ үнэн үү?
-Нийслэлийн хэмжээд ашиглаж байгаа ундны усны үзүүлэлт өөр өөр байж болно. Гэхдээ чанар нь нэгэн ижил юм. Тус компанийн ус шинжлээд байгаа багаж нь усны зөвхөн ганцхан үзүүлэлтийг л харуулдаг.
-Та түрүүн хэлсэн, нийслэлчүүдийн ундны усны хэвийн байдал алдагдаагүй гэж. Гэтэл танай байгууллагаас саяхан ус дамжуулах шугам сүлжээнээс болж, усны чанар муудаж хэрэглэгчдэд хүрч байна гэж мэдээлж байсан шүү дээ?
Б.Урнаа: Тус компанийн ус шинжлээд байгаа багаж нь усны зөвхөн ганцхан үзүүлэлтийг л харуулдаг.
-Шугам хоолойн насжилт өндөр байгаа нь үнэн. Гэхдээ бид хэрэглэгчдэд хүрч байгаа усыг халдваргүйжүүлэлт ариутгалын дамжлагаар явуулж хүргэдэг. Тиймээс санаа зовох асуудал байхгүй юм.
-УСУГ-т иргэдээс ирдэг гомдлын нэг нь зэвтэй усны асуудал. Ингээд бодохоор ундны ус цэвэр гэж итгэх боломжгүй юм шиг?
-Зэвтэй ус дандаа гардаггүй. Яахав ус хэсэг хугацаанд тасарсны дараа эргэж ирэхдээ дамжуулах шугам хоолой дотор хуралдсан зэвийг хөдөлгөх нь бий.
-Ундны усны шинж чанар хэвийн хэмжээнд байгаа, шууд хэрэглэхэд асуудалгүй гэлээ. Гэтэл иргэд маань ахуйн хэрэгцээндээ маш олон төрлийн ус цэвэршүүлэгч ашиглаж байна. Эдгээр нь үнэ өртөгийн хувьд тийм ч хямд биш шүү дээ. Эндээс харахад усны чанарын талаарх мэдээлэл иргэдэд хомс байх шиг. Энэ тал дээр танайх ямар ажил хийж байна вэ?
-Манай байгууллага мэдээ мэдээллээ өөрийн цахим хуудсандаа байнга мэдээлдэг гэсэн юм.
ШӨХТГ-аас хийсэн энэ мэдээлэл дээр “Цолмон Ус” компанийн ахлах менежер Х.Мөнхнаран ирсэн бөгөөд тэрбээр мэдээллийг эрс эсэргүүцэж байсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Танай компани яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
Х.Мөнхнаран: Манай байгууллагад хэзээ торгууль ногдуулсан, хэнд өгсөнийг би мэдэхгүй байна.
-Бид айл өрхүүдийн ундны усны шугамыг ус цэвэршүүлэгчтэй холбож өгдөг. Саяхнаас Герман улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэгч оруулж ирж, иргэдэд санал болгоод байгаа.
-Танай компани бусад өрсөлдөгч байгууллагынхаа талаар иргэдэд сөрөг мэдээлэл өгч байгаа нь үнэн үү?
-Худлаа.
-10 сая төгрөгөөр торгуулсан байна. Торгуулиа хэзээ барагдуулах вэ?
-Манай байгууллагад хэзээ торгууль ногдуулсан, хэнд өгсөнийг би мэдэхгүй байна.
-Танай ус цэвэршүүлэгч үнийн хувьд нэлээн өндөр санагдсан?
- 1.8 сая төгрөг бөгөөд бид таван жилийн баталгаа гаргаж өгч байгаа. Цаашдаа 20, 30 жил ашиглагдах боломжтой. Ийм урт хугацааны баталгаат хугацааг Монголд хаана ч өгддөггүй шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!