Харшлын гаралтай өвчин, үүнээс урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тэрбээр "Монголын харшил судлаачдын нийгэмлэгийн судалгаагаар таван хүн тутмын нэг нь харшлын өгүүлэмжтэй байна. Мөн хүн амын 40 орчим хувь нь ямар нэгэн байдлаар харшлын гаралтай өвчнөөр өвдсөн тухай холбогдох судалгаанд дурдсан байдаг" гэв.
Мөн тэрбээр "Сүүлийн үед харшлын гаралтай арьсны өвчин болон амьсгалын дээд замын харшлууд цөөнгүй тохиолдож байгаа. Харшил үүсэхэд гадаад, дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг. Удамшил болон хүрээлэн буй орчноос шалтгаалдаг гэсэн үг. Тухайлбал,
Үүнээс гадна ахуйн хэрэглээний химийн бодис, агаарын бохирдол, тоос шороо гэхчлэн олон хүчин зүйл цогцоор үйлчилж гаднын нөлөөтэй харшил үүсэх эрсдэлтэй" гэдгийг хэлсэн юм.
Урин дулааны улиралд ургамлын тоосны харшлын өвчин нэмэгдэх хандлагатай байдаг талаар тэрбээр ярилаа. Энэ талаар "Сүүлийн жилүүдэд манай төв дээр ургамлын тоосны харшил, амьсгалын дээд замын өвчлөлтэй хүмүүс цөөнгүй ирж байна. Ургамлын тоосны харшил нь хаврын улиралд буюу 4-6 сарын эхэн үе хүртэл зонхилон тохиолддог. Түүнчлэн үет ургамлын харшил (Зун 6-7 сарын дунд үе хүртэл), хогийн ургамлын харшлын (Зун 7-9 сарын эхэн үе хүртэл) өвчлөл нэмэгддэг" хэмээн мэдээлэл өгөв.
Хэрэв та ургамлын харшилтай бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!