Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын сагсан бөмбөгийн холбоо үндэсний компаниудтай гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн сард Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны бүх гишүүдийн нэгдсэн хурал болж, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус холбооны шинэхэн удирдлагууд анхны томоохон ажлаа хамтын ажиллагааны гэрээгээр эхлүүллээ. Тодруулбал, тус холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл “Уран Ган” ХХК-ийн захирал Л.Золбоо, “Тод гялалз” ХХК-ийн захирал Б.Энхтөгөлдөр нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

зураг
 

Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид “Уран ган” компанийн “UG Arena” спорт цогцолборт дасгал сургуулилалтаа хийх, спорт заал, фитнес, усан бассейн зэргээр үнэ төлбөргүйгээр гурван жилийн турш үйлчлүүлэх эрхтэй болж байна.

Харин “Тод гялалз” компанийн зүгээс  шигшээ багийн тамирчдыг  өмсгөл, хувцас хэрэглэлээр хангах чиглэлээр хамтрах юм. Уг арга хэмжээнд оролцсон МСБХ-ны удирдлагууд болон шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид нийгмийн хариуцлагатай “Уран ган”, “Тод гялалз” компанийн хамт олонд талархлаа илэрхийлсэн.

зураг
 

Мөн энэ үеэр МСБХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч нар 2021 онд 5 тивийн 105 орны багууд өрсөлдсөн FIBA U15 Ур чадварын Дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын U16 насны шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдад Дэлхийн аваргын мөнгөн медалийг гардууллаа.

МСБХ-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл цаашид холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, тамирчдынхаа спортын амжилтыг тив, дэлхийд ахиулахын тулд олон аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Тэрбээр “Сагсан бөмбөгийн спортыг дэмжсээр ирсэн хоёр компанитай гэрээ байгуулж хамтран ажиллах болсондоо баяртай байна. Өнөөдөр зураглсан гэрээний дагуу ирэх  улирлаас энэхүү  спорт цогцолборт олон улсын тэмцээнүүд зохион байгуулагдах болно. Сагсан бөмбөг бол багийн спорт. Тэр утгаараа энэ спортыг хөгжилд оролцож байгаа хүмүүс нэг баг болж хамтран ажиллах нь маш чухал” гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.