Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол дотоодын хэрэгцээний 60%-ийг Евро-5 стандартын бүтээгдэхүүнээр хангана"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ид явж байгаа. 2025 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэж төлөвлөж буй.

Ашиглалтад орсных нь дараа дотоодын хэрэгцээний 55-65 хувийг Монголд үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломжтой болно.

Бид урт хугацаандаа дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж байж импортын хараат байдлаас гарч, дэлхийн зах зээл дэх үнийн шокоос хамаарал багатай болно.

АИ-92 шатахуун чанарын хувьд, Евро-2, Евро-3, Евро-5 зэрэг стандарттай байдаг.

Манай улсад оруулж ирж буй бүтээгдэхүүний дийлэнх нь Евро-2 стандартын бүтээгдэхүүнүүд юм.

Харин дэлхийн ихэнх орнууд Евро-5 стандарт руу шилжсэн. Үүнтэй холбоотойгоор бид ч үе шаттайгаар Евро-5 стандарт руу шилжих зорилтыг тавьсан.

Монголд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад орвол Евро-5 стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно.

Тэгэхээр бид дотоодын хэрэгцээний 60 хувийг хангана гэдэг нь тэр чигтээ Евро-5 стандартын бүтээгдэхүүн байх болно" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1014452949173798