ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны хамгийн зугаатай хөтөлбөрүүдийг багтаасан IFD Summer School элсэлтээ авч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

IFD School of Ulaanbaatar нь гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан гуравдугаар түвшний хөтөлбөртэй Олон улсын суурь боловсролын диплом олгох хөтөлбөр юм. Хамтын ажиллагааны хүрээнд сурагчид маань Канад, Америк, Их Британи, Австрали, Европын холбоо зэрэг дэлхийн 70 гаруй их дээд сургуулиудаас сонгон суралцах боломжтой. 

IFD School of Ulaanbaatar нь энэ жил анх удаа IFD Summer School буюу Зуны сургуулийн хөтөлбөрөө зарлаж байна. Уг зуны сургууль нь зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө таньж мэдэхэд туслах олон сонирхолтой хичээл, үйл ажиллагаануудыг багтаасан хөтөлбөр.

Насны ангилал: 13-15, 16-18 нас

IFD зуны хөтөлбөр нь оюун ухаан, сэтгэл зүй, бие махбодыг зэрэг хөгжүүлэх үйл ажиллагаануудыг багтаасан гэдгээрээ онцлогтой. Уг хөтөлбөрт хамрагдсанаар англи хэлийг академик түвшинд эзэмшихээс гадна IELTS, илтгэх урлаг, VR-Lab, Тоон бичиг үсэг, иог, урлаг, программинг, сэтгэл судлалын хичээлүүд болон долоо хоног бүр сонирхолтой үйл ажиллагаа, аялал зугаалгуудад хамрагдах боломжтой.

IFD зуны сургуульд яагаад суралцах хэрэгтэй вэ? 

Академик болон дотоод ур чадваруудыг хөгжүүлэх хичээлүүд

  • Зуны сургууль нь зөвхөн академик англи хэл, IELTS-аас гадна сэтгэл судлал, илтгэх урлаг, VR сургалт, тоон бичиг үсгийн сургалт, иог, бясалгал зэргийг хөтөлбөртөө багтаасан. 
зураг
 

Салбартаа манлайлагчдын бодит туршлагаас суралцах боломж

  • Үндсэн хичээлүүдээс гадна график, UI/UX дизайн, программинг, аялал жуулчлал, урлаг, санхүү, шинжлэх ухаан болон бизнесийн хичээлүүдийг бид хөтөлбөртөө багтаасан ба салбар бүрийн шилдгүүд уригдан ирж тусгайлан хичээл заах болно. 

Уйдах завгүй

  • IFD Summer School нь долоо хоног бүр өөр сэдвүүдээр хичээлүүдээ заадаг онцлогтой. Сэдэв бүрийн хүрээнд танхимын болон лабораторийн хичээл, аялал зугаалга гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. 

Зуслан дээрх вакум сургалт – Dream Camp

  • Бид энэ жил вакум сургалтын хөтөлбөрийг Мөрөөдөл зуслантай хамтран зохион байгуулах бөгөөд сурагчид маань эрүүл агаарт амрангаа сонирхолтой хичээлүүдэд хамрагдаж өнгөрөөнө. 

Тав тухтай суралцах орчин

  • IFD Summer School нь хотын төвд байрлах бөгөөд сурагчдын тав тухыг бүрэн хангасан анги танхимд хичээллэнэ. 

Мэргэжлийн багш нар 

  • Олон жилийн туршлагатай, чадварлаг багш нарын бүрэлдэхүүн хичээлүүдийг удирдан явуулна. 

Нэмэлт үйлчилгээ 

  • IFD Summer School-д хамрагдаж буй сурагчид маань мэргэжил сонголтын зөвлөх үйлчилгээ, гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлгийн материал бүрдүүлэлт, эсээ бичих зэрэг цогц зөвлөх үйлчилгээнүүдийг авах боломжтой. 

“IFD School of Ulaanbaatar”-ын үндсэн хөтөлбөрт хамрагдах боломж

  • Зуны сургуульд хамрагдсан сурагчид “IFD School of Ulaanbaatar”-ын үндсэн хөтөлбөр буюу Олон улсын суурь боловсролын диплом олгох 1 жилийн хөтөлбөрт элсэлтийн шалгалтгүй шууд элсэн суралцах боломжтой.
зураг
 

 IFD Summer School-ийн үндсэн хичээлүүд 

  • Академик англи хэл - 64 цаг
  • IELTS - 32 цаг
  • Тоон бичиг үсгийн боловсрол - 12 цаг 
  • Virtual Reality Lab - 16 цаг  /oculus quest 2 төхөөрөмж дээр/
  • Илтгэх урлаг - 16 цаг
  • Сэтгэл судлал -10 цаг
  • Иог, бясалгал, сагсан бөмбөг - 10 цаг

 IFD Summer School-ийн нэмэлт хичээлүүд 

  • Эсээ бичих - 8 цаг 
  • Аялал жуулчлал - 2 цаг 
  • Кодинг - 6 цаг 
  • Шинжлэх ухаан - 4 цаг
  • Бизнесийн ухаан - 4 цаг
  • Урлаг - 6 цаг 
  • Санхүүгийн боловсрол - 2 цаг
  • Дизайн - 2 цаг

Нийт: 194 цаг


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор зочлон аваарай: 

Утас - 70007222
Имэйл - info@faro.mn
Сошиал медиа хаяг - www.facebook.com/Ifdschool
www.instagram.com/ifdschool

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.