ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсэг олгож эхэллээ"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим гарын үсгийн тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.

Энэ хүрээнд иргэдэд тоон гарын үсэг олгох ажлын нээлт өнөөдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт боллоо.

Хуулийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 16 нас хүрсэн Монгол Улсын иргэдэд таван жилийн хугацаатай тоон гарын үсэг олгож эхэлж байна. 

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Улсын бүртгэгч нараар дамжуулан 21 аймаг, есөн дүүрэг, зургаан үйлчилгээний төв болон Киоск төхөөрөмжөөр дамжуулан тоон гарын үсэг олгох ажил 100 хувь хийгдсэн. Гар утасны аппликэйшнээр тоон гарын үсэг олгох ажлыг тавдугаар сард багтаан хийнэ. Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, гар утасны аппликэйшн дээр тээгч байдлаар тоон гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тоон гарын үсгийг авах боломжтой.

Манай улсад 16 насанд хүрсэн 2.2 сая иргэн одоогоор байна. 

Тоон гарын үсэг нь зөвхөн тухайн иргэнийг цахим орчинд таних бололцоогоор хангана. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нэгжүүд болон сонгуулийн үед хурууны хээг ашиглана гэж заасан. Бусад тохиолдолд хурууны хээг ашиглахгүй бөгөөд хурууны хээний оронд тоон гарын үсэг хэрэглэнэ" гэв.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зургаадугаар зүйл. Тоон гарын үсгийг хэрэглэх

  • 6.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно.
  • 6.2.Тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ бүхий иргэн, хуулийн этгээд хэрэглэж болно.
  • 6.3.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэнэ.
  • 6.4.Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг Засгийн газар батална.
  • 6.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол цахим баримт бичигт тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгийг хэрэглэнэ.
  • 6.7.Тоон гарын үсгийг хэрэглэхтэй холбогдсон, энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

Долдугаар зүйл. Тоон гарын үсгийн хэрэгсэл

7.1.Тоон гарын үсэг тухайн тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч этгээдэд хамаарах эсэх болон тухайн цахим баримт бичиг бүрэн бүтэн эсэхийг тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглан шалгана.

7.2.Тоон гарын үсгийг бүтээх болон тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид "хувийн түлхүүр" гэх/-ийг хадгалахад дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглана:

  • 7.2.1.тоон гарын үсэг бүхий цахим баримт бичгийн агуулгад өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжтой байх;
  • 7.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг таних боломжтой байх;
  • 7.2.3.тоон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой байх;
  • 7.2.4.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх нөхцөлийг хангасан байх;
  • 7.2.5.хувийн түлхүүр болон тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/-ийг үүсгэх, дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.130] 2022/5/3
юун тоон гарын үсэг вэ, тэр нь бас хугацаатай, хугацаа нь дуусахаар нь яахийн сунгуулах гэж мөнгө төлөхиймуу
1 | 0 Хариулах
зочин [103.80.210.190] 2022/5/2
тоон гарын үсэг хэдэн төгрөг вэ, компани дээр лав үнэтэй юм байна лэ, нэг компанийн бизнес л явна уу да
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/5/2
Сонгуульд оролцох иргэдээ бүртгэхийн тулд энэ их зардал, хүн хүч гаргах хэрэг байдымуу
0 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2022/5/2
энэ нөхөр ажлаасаа хусагдах ёстой бтал юу гэээл ажил хийсэн дүр эсгээд жүжигчин шиг гараад ирэв.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.212] 2022/5/2
18 дугаар зүйл.Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Хэвлэх 18.1.Гэрчилгээ олгох үйл ажиллагааг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/-аас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. 18.2.Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа компанид олгож болно. ХЭН НЭГНИЙ ШАХААНЫ БИЗНЕС ЮМ БИШ ҮҮ? ЮУН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НТР ВЭ?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.65] 2022/5/2
Тоон гарын үсэг хоцрогдсон ш дээ. 20-д жилийн өмнө шуугиад больцгоосон. Олон улсад амьдарч, төрөл бүрийн л үйлчилгээ авч байлаа. Тоон гарын үсэг нэхсэн тохиолдол байхгүй. Мода Монголоор дуусах юм байна. Одоо удахгүй бүгд blockchain болно.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.27.65] 2022/5/2
Одоохондоо multi-factor authentication хэрэглээд явах нь зөв.
1 | 0 Хариулах