Замын хөдөлгөөнд мотоцикл унаж оролцох нь улирлын байдалтай холбогдон нэмэгдэж байгаа. Дүрэмд зааснаар мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт ойрын гэрлийг асаах юм байна.
Суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүй.
Харин 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхийг хориглодог байна.
Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Энэ сард л гэхэд мотоцикл автомашинтай мөргөлдсөн осол гарч, мотоциклийн жолооч амиа алдсан харамсалтай явдал болсон. Дүрмээ сахиж хөдөлгөөнд оролцох нь аюулгүй гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|