Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр гаргадаггүй

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар бүрэн эрхээ түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлсэн Г.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүнийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр яллагдагчаар татжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Намайг шалгаж байгаа үндэслэл нь "Вертэкс майнинг" гэдэг компанид давуу байдал олгосон, улсад онц их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбумын зээл нь өнөөдөр 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн байна. Дээрээс нь анх тавьсан барьцаа хөрөнгө нь хэвээр байгаа. Тэгэхээр яг яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна.

Дээрээс нь Хөгжлийн Банкны тухайд гүйцэтгэх захирал нь дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр гаргадаггүй. Нийт 16-17 хүн шийдвэр гаргалтад оролцдог. Мөн ТУЗ-ийн шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй" гэв.