Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь Буянт Ухаа 1 хороололд CU конвиниенс дэлгүүрийн шинэ салбарыг нээснээр нийт 200 салбар дэлгүүртэй боллоо.
Дэлхийн стандартад бүрэн нийцсэн ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг Монголд нэвтрүүлээд 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй CU брэнд их хотын иргэн бүрд хүрч үйлчлэх зорилго дэвшүүлж улмаар Улаанбаатар хотын хүн ам сийрэг суурьшсан бүсүүд рүү ийнхүү тэлэлт хийж эхлээд байна.
200 дахь салбарын нээлтийн үеэр Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх Захирал ноён Г.Чинзориг хэлэхдээ:
“CU брэнд нийслэл хотын 1,6 сая хэрэглэгчдэд хамгийн ойроос хүрч үйлчлэхийг зорьдог. Үүний хүрээнд иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд хотын төвөөс гадна бусад байршлуудад салбар дэлгүүрээ нээхийг зорьж байна. Одоогоор 87 салбар 24 цаг нээлттэй ажиллаж байгаа. Бид удахгүй бүх салбар дэлгүүрээ 24 цагийн хуваарьт шилжүүлэхээр төлөвлөж байна”
Мөн CU конвиниенс дэлгүүр нь нийслэл хотын иргэдэд хоногийн аль ч цагт ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа нь нийтийн талбайн цэвэр цэмцгэр байдал, эрүүл орчин бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.
200 дахь салбарын нээлтэд зориулж Буянт Ухаа – 1 салбараар үйлчлүүлж буй хэрэглэгчдэд тусгай арга хэмжээ зохион байгуулж мөн онцгой урамшууллыг зарлажээ.
Хэрэглэгч та бүхэн өөрт ойр байрлах CU салбар дэлгүүрүүдээр ая тухтай үйлчлүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!