ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2022 оны Эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдсон тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

2016 оны тооллогоор улсын хэмжээнд Мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдсэн тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс мэдээлж байсан юм.

Ташрамд дурдахад, Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харснаа буулгасан гэдэг.

Амьтан судлаач А.Г.Банниковын 1954 онд хийсэн судалгаанд Мазаалай нь 20 дугаар зууны эхний хагаст Алтайн өвөр говийн бүх хэсэгт буюу баруунтаа аж Богдын нурууны өвөр, хойгуураа Эдрэнгийн нуруу, зүүн талдаа Тостын нуруу хүртэл тархаж байсан гэж бичжээ.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг.

Мөн бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоосон байна.

Дэлхийн хэмжээнд хамгийн ховорт тооцогдох том биетэй хөхтөн амьтны нэг, говь цөлийн хэт гандуу нөхцөлд амьдардаг Мазаалай баавгайн тухай сонирхолтой баримтуудыг ЭНДЭЭС унших боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мөнх жингийн Ээж [59.153.112.218] 2024/10/17
🐆
0 | 0 Хариулах
Мөнх жингийн Ээж [59.153.112.218] 2024/10/17
Гоё
0 | 0 Хариулах
mister [203.91.115.39] 2023/9/3
oird zav garval heleerei
3 | 2 Хариулах
Зочин [66.181.161.72] 2022/9/13
Үнхээр гоё
4 | 2 Хариулах
Мал хар [59.153.112.218] 2024/10/17
Гоё 🦧
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/18
ийм хурдан өсөхгүй байхаа. хангалтаа ихэсгэх гэж л тоог нэмж дурьдаж дээ.
0 | 12 Хариулах
Зочин [192.82.67.81] 2022/4/18
ц ус ойртолтыг холдуулна гээд байсан
0 | 1 Хариулах
Зочин [202.21.113.238] 2022/4/18
иш зайлуул ядарсан ч амьтан байна даа
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.246] 2022/4/18
Юу ч хийхгүй байж, хоосон шуналтаж, нээк том том эзэмшил газартай болчихоод, хоорондоо уулзаж учрахад ч төвөгтэй болчихсон байна ш дээ. Мазаалай бүрт нэг нэг гар утас аваад өгчихвөл мазаалайнхаа хэлээр би энд байна, тэнд байна гээд хэл ам авалцаад баймаар юм байна даа.
4 | 0 Хариулах
H [64.119.21.193] 2022/4/18
Hhaha bas l dalii setgeh ymaa
1 | 2 Хариулах
Зочин [23.106.56.38] 2022/4/18
Дашрамд дурдахад мазаалайг анх монгол хүн л олж харсан байлтай ккк
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.187] 2022/4/18
Хоол, усаар нь сайн хангаж, хамгаалан улам олон болгож өсгөөрэй. Саяхан 25 гэж байсан 50 болсон байна. ЭкЦА-д баярлалаа.
15 | 0 Хариулах