ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 36 мазаалай байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хэмжээнд хамгийн ховорт тооцогдох том биетэй хөхтөн амьтны нэг нь яахын аргагүй говь цөлийн хэт гандуу нөхцөлд амьдардаг баавгай буюу Мазаалай юм.

Амьтан судлаач А.Г.Банниковын 1954 онд хийсэн судалгаанд Мазаалай нь 20 дугаар зууны эхний хагаст Алтайн өвөр говийн бүх хэсэгт буюу баруунтаа аж Богдын нурууны өвөр, хойгуураа Эдрэнгийн нуруу, зүүн талдаа Тостын нуруу хүртэл тархаж байсан гэж бичжээ.

Харин судлаач Амгалан нар 2016 онд хийсэн судалгаандаа Мазаалай баавгайн амьдрах орчны загварчлалаар байршил нутгийн хэмжээ 20 дугаар зууны эхний хагасаас хойш 60 гаруй хувиар багассан хэмээн тэмдэглэжээ.

Харин өнөө үед Алтайн өвөр говь цөлийн Цагаанбогд, Шар Хустын нуруу, Атас, Ингэс уулсыг дамнан өөр хоорондоо уудам говиор зааглагдан гурван үндсэн байршил нутагт амьдардаг гэж  профессор Р.Самъяа болон Н.Баттогтох, Ральфхотцы нарын "Мазаалай" номд өгүүлсэн байна.

Мазаалай бол тусгаарлалтад орж устах аюулд өртсөн хүрэн баавгайн нэг салбар зүйл гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Тиймээс Мазаалайн талаар судалгаа хийдэг маш олон эрдэмтэн бий.

Гэхдээ 2013 оноос хойш МУИС-ийн Биологийн тэнхим болон ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид автомат камер ашиглан урт хугацаанд тогтвортой мониторинг судалгаа хийж байгаа аж.

Зарим судлаачын судалгаанаас үзэхэд Мазаалай хагас зуун жилийн өмнө ч тоо толгой нь 50-с дээш байгаагүйг харуулж байна. 

Гэхдээ өмнөх судалгаануудад камер гэх мэт судалгааны хэрэгсэл тийм ч элбэг байгаагүй байж болох юм.

Судлаачдын хэлж байгаагаар, өнгөрсөн зууны дунд үе хүртэл энэ амьтны барааг хэн ч олж хараагүй.

Учир нь хүн ам сийрэг цөлийн зэлүүд нутагт урт хугацаагаар суурин ажиллах судлаачид тун ховор, мазаалай угаасаа цөөн тоотой,тэгээд ч шөнийн цагаар идэвхтэй амьтан тул явуулын хүмүүст гэгээтэй үед үзэгдэх нь ховор аж.

В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баян бүрдэд Мазаалайн мөрийг үзсэний дараа Цагаан Богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэг баавгай байдаг гэж П.К.Козловын эспедицэд оролцох үеэрээ өөрийн судалгааны тайландаа бичгээр үлдээсэн нь Мазаалайн анхны баримт юм.

Харин 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр Алтайн өвөр говьд хээрийн судалгаа хийж явсан Оросын эрдэмтэд анх Мазаалайг биетээр харсан байдаг тухай зарим номд өгүүлсэн байдаг.

Үүнээс хойш 1954 онд судалгааны багт явсан амьтан судлаач А.Г.Банников энэ газраас холгүй худгийн ойролцоогоос Мазаалайн сэг олсон гэж тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд ховор амьтны мониторинг судалгаанд автомат камер ашиглах болсноор Алтайн өвөр говь цөлийн Мазаалай, ирвэс, хавтгай зэрэг ховор амьдын талаар үнэ цэнэтэй мэдээлэл бүрдүүлэх боломжтой болжээ.

 
Судлаачдын байрлуулсан автомат камер

Өнгөрсөн хугацаанд автомат камерын дуранд өртсөн Мазаалайн зургийг харьцуулан шинжилснээр бодьгал биесийг өөр хооронд нь ялган таних, түүний орон зай дахь шилжилт хөдөлгөөн, нөхөн үржихүй, зан төрхийн холбогдолтой баталгаатай мэдээлэл их хуримтлагджээ.

Энэ тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтох хэлэхдээ "Уст цэгийн орчим хадны сүг зураг элбэг тохиолдох боловч баавгай дүрслэгдсэн тохиолдол одоогоор илрээгүй байна. Энэ нь эрт дээр үед ч Мазаалай цөөн тоотой байсны илрэл. 

2015 онд Говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл, говийн баавгай төслийн хүрээнд 2008-2009 онд Мазаалай амьдардаг гурван хэсэг нутгаас үсний баялаг дээж цуглуулж шинжилснээр 8 эм, 14 эр бодгалийг ялган тогтоосон.

Манай судалгааны баг 2013 оноос хойш Мазаалайг автомат камерын тусламжтайгаар урт хугацаанд тогтвортой судалж байна. 

Цагаан богд ууланд зөвхөн 2016 онд автомат камерт бүртгэгдсэн Мазаалай баавгайн дүрсэнд харьцуулалт хийснээр 18 бодгалийн ялган таньсан.

Мазаалай баавгай 6-7 дугаар сарын ид халууны үед усанд ирэх нь элбэг байдаг юм.

Тиймээс бид 2018 оны долоон сард Баруун тооройн Баянбүрдээс зүүн тийш Цагаан богдын Хатуу булаг хүртэл Мазаалай тогтмол байрших 13 уст цэгийн орчим 56 камерыг хоёр туршид нэгэн зэрэг ажиллуулж эхэлсэн.

Үүний үр дүнд өнгөрсөн онд 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чадсан.

Өнгөрсөн онд 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чадсан.

Гэхдээ уст цэг орчим байршиж байсан бүх Мазаалай камерт бүртгэгдээгүй, бүртгэгдсэн ч танигдаагүй байж болох юм.

Мөн зарим уст цэг судалгаанд хамрагдаагүй учраас Алтайн өвөр говьд 50-иас доошгүй тооны Мазаалай амьдарч байгаа гэж дүгнэж болно"  гэлээ.

Хамгийн сүүлд 2018 онд хоёр настай ихэр бамбарууш дагуулсан эвш автомат камерт бичигдсэн байдаг аж.

Автомат камерт өртсөн Мазаалайн зарим зургаас хүргэж байна.

Зуны ид халууны үед Мазаалай уст цэгийн орчим тогтвортой байршдаг аж.

Гэхдээ зарим зун булгийн ус хатах үед Мазаалай болон тэндхийн бусад амьтдад таагүй нөхцөл үүсдэг байна.

 
Сэрүүцэж буй Мазаалай

2003 оноос хойш Говийн баавгай төслийн хүрээнд давтагдсан тоогоор 25 гаруй Мазаалайд дохиолол дамжуулагч хүзүүвч зүүлгэжээ.

Дохиолол дамжуулагч ашигласнаар Мазаалайн эзэмшил нутгийн хэмжээ, шилжилт хөдөлгөөнийг тогтоох боломжтой аж.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг.

Мөн бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоожээ. 

Түүнчлэн нэг уст цэг дээр олон бодгаль бүртгэгдэж байгаагаас үзвэл тодорхой газар нутгийг дангаараа эзэмших биш, харин байгаа нөөцийг цаг хугацааны хувьд давхцалгүй ээлжлэн ашигладаг. 

Зуншлага сайтай жилүүдэд уст цэг, тэжээлийн цэг рүү ирэх нь ч бага байдаг гэдгийг судлаач Н.Баттогтох хэлсэн юм.

Мазайлай хавар ичээнээсээ гарсны дараа идэш тэжээл хомс тарчиг байр үе, гантай жилийн намар тарга хүчээ сайн авч чадаагүй бол ичээнд орохын өмнө нэмэлт тэжээл тавих нь мазаалай хамгаалахад тустай.

Идэш тэжээл хомс хаврын тарчиг үед ичээнээсээ гарсан 3 орчим настай Мазаалай идэш хайн тэжээлийн цэгт ирснийг 2018 онд судлаач Н.Баттогтох өөрийн камерт бичжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bts [192.82.76.215] 2021/5/5
umnu bol 28 bsan odoo bodhoor bas uschee
1 | 0 Хариулах
Зочин [192.82.88.23] 2021/3/24
Гёга охом
2 | 0 Хариулах
Тусдаа төрөл зүйл биш [202.131.225.197] 2019/8/26
Хамгийн гол нь дэлхийн анхаарал татахын тулд энэ нь бор баавгайнаас тусдаа төрөл зүйл гэж батлах хэрэгтэй байгаа юм. Гэтэл одоогоор бор баавгайны төрөл зүйл говьд таслагдаж, давжаарсан болчихоод дэлхийд ховордсон гэж хэлэхээргүй болчоод байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [43.242.243.159] 2019/8/26
Дэлхий болон бүс нутгийнхаа хэмжээнд бодлого боловсруулж олны анхааралд оруулж дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй барагцаалсан тоо төмөр торхтой хивэг, хараад л суудаг камераас илүү зүйл хэрэгтэй байна, яах вэ хүмүүс ээ,
2 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/26
Wiki жаахан харлаа. Ер нь мазаалайн талаар мэдээлэл ховор юм. Gobi bear гэдэг нэртэй, Монголын их говьд нутагладаг, ховордож байгаа, тоо нь хорь орчим гэсэн байна.Дэлхийд нэг айхтар судлаад хамгаалах уриа лоозон сурталчилгаа нэг их хийгдээгуй, Лондонгийн судалгааны тев, хувь хумуус л ховордож байгааг нь бичиж....Тэгэхээр монголчууд л еерсдее херенге менге гаргаж, олон улсад харанга дэлдэж хамгаалж арчлахгуй бол тахийн хувь заяа давтагдана. Ядаж байхад дэлхий дээр олон терлийн баавгай олноор байдаг, тэгээд ч манай мазаалай нэг их хун амьтанд харагдаад байдаггуй, харагдсанч хужаа Панда шиг хумуусийн эгдууцэл, ехеердлийг татахаар " царайлаг " биш....... Яг монголынхоо говь шиг байж л байдаг нэг байгаль мертлее цаанаа л нэг содон, сюрреалист, нэг тийм харь гаригийн юм шиг болж ирээд энгийн нэгэн хех евген шиг байдаг начиртай учраас дэлхий ойлгож олж харахгуй байх шиг байна . Алдчилгуй авж улдэх нь монголоо хайралдаг. Моонгол хун бурийн уурэг шуу. Сайн зохион байгуулалттай ажил ернуулбэл
11 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/26
олон хун хандив егне дее
3 | 0 Хариулах
Зочин [202.179.17.181] 2019/8/26
IKON medee unshhad urantai baidag medeeg ingej beltgeh heregtei. Amjil
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.139] 2019/8/26
Монголчууд ингэж харж суусаар байгаад мөхөлд хүргэнэ. Монгол тахь Монголдоо байсан бол тэгээд бүгд устах байсан. Европ руу хэдэн тахь явсан нь аз болж байсан. Тэрэн шиг Монголдоо байгаа хэд нь мөхөх нь ойлгомжтой. Одоо байгаа Монгол хүмүүсийг ажигла. Ийм зүйл болох нь цаг хугацааны асуудал. Харин 4,5 мазаалайг том улсуудын байгалийн паркад өгсөн нь дээр дээ. Банкны хадгаламж л гэсэн үг. Тэгээд Монгол дах хэд нь бүгд бурхан болсны дараа аваад ирж болно. Гадаад хүмүүсийн оролцоогүй бол мазаалайг Монголчууд ална.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.218] 2019/8/26
Мазаалайныхаа талаар уншсан бол ийм гэнэн зүйл бичээд суухгүй байлаа даа. Худлаа цээжээ дэлдэж, монголчуудаа дорд үзэх хэрэг чамд байгаа ч юм уу даа.
1 | 4 Хариулах
Зочин [192.82.64.125] 2019/8/26
Генетикийн аргаар хувилж болдоггүй юм байхдаа
1 | 0 Хариулах
Зочин [202.21.116.130] 2019/8/26
3600 maiga bortoi boloh boltugai
6 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/26
hyatduud gehed l uls dayaaraa pandagaa avrah hudulguun urnuulj olon ulsiin anhaarliig tataj chadsan pandagaa ch avarsan getel mongolchuud neg muu dopingtoi buhiin dor l ovoortsgooj baih shiv odoo ene 36 gedeg bol delhiid ene 36 gas oor baihgui gesen ug afrikchuud hurtel buutai tserguud udur shunugui amitdaa hamgaalj baihad mongolchuud maani afrikchuudaas dor setgel oyun uhaantai er n l muhuh tavilantai uls yum doo.
3 | 0 Хариулах
ГАЛСАН [195.181.160.247] 2019/8/26
Монголчууд Pray4Dulguun эдр гэж давалгаалдаг шиг ээ Pray4Mazaalai гээд сайхан давалгаалах ухаангүй, тархины тураалтай арчаагүй гөлөrнүүд дээ!!! Сонгогдсон дээдчүүл нь өөрсдийнхөө төлөө л ажилладаг шуналын хүүдий болсон пя3дакууд. Арай ахимаг ллpууд нь худлаа хийрххээс өөр шидгүй боoвнууд. Яг үнэндээ 40-60 настай арчаагүй хар үхээнц бoовнууд та нараас болж өнөөдөр Монгол ийм байгаа шүү. Өөрсдөө сайн бодоорой. Залуус нь зугаацаж цэнгэж, шaaлцхаас өөр юм мэдэхгүй арчаагүй хар шээcнүүд. ийм лалаpуудтай нэг Улсад амьдрахаас залхаж бна шүү.
14 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/26
ugaasaa baihgui bolson hoino n oo yanaa gedeg sonin zantai humuus shu de baigaa yumiig hairlana gamnana gesen oilgoltgui bur bagaas n tegj surgaagui hussen bolgonoo hiij boldog gesen oilgolttoi huuhduud bii bolj baina da
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.218] 2019/8/26
Ардчилал гэж ийм юм байдаг гээд 90-д онд зааж өгсөн тэр хүмүүстээ л наад үгээ хэл. Баттулга, Элбэгдорж, Бат-Үүл, Буян Жагаа, Амарсайхан, ялангуяа 96-2000 оны хооронд сайд хийж байсан хэд. Тэд зөв үлгэрлэл болж чадсан бол ллрын Ардын намынхан мандахгүй байлаа. Одоо тэгээд хашраагүй нөгөө хэдэн ллруудаа ирэх жил сонгох гээд байна уу, үгүй юу? Оркуудаа.
1 | 3 Хариулах
Зочин [223.104.15.122] 2019/8/26
Эргүү үхэр минь ардчиллын буянаар наад мазаалайг чинь харин ч сайн судлаад бгн бишүү Камер нтр тавиад л
3 | 2 Хариулах
LuuL [202.180.220.172] 2019/8/26
Ардчилалын буянд камер тавина ч гэж юу байхав ахахаха технологийн дэвшил гэдэг юмаа. Угаасаа ан амьтан, байгаль хамгаалах ажил хийхээр энд тэнд аваачиж алаад байгаа юм чинь сүйрэх нь ч тодорхой байхөө
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.177] 2019/8/26
Өөрөө 39 настай ацууу кккк
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.199] 2019/8/26
36 гаруй гэж ямар тоо байдаг болчихов?
3 | 0 Хариулах
SS [66.181.168.8] 2019/8/26
Bolovsrol no - setguulch
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2019/8/26
Арай дэндүү л цөөхөн байна да..Битгий мөнгөний төлөө хядаад дуусгачихаасай...
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/8/26
hvn alj ustgaad bgaa yum bishee.harin nutag gazariig bulaaj belcheer bolgood oroh nutagui bolood tsoorch bnaa.
2 | 0 Хариулах