Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил урд хил бүрэн нээгдэх нь тийм ч амаргүй байх болно хэмээн Ерөнхий сайд хэлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай эдийн засгийн харилцагч гол улс болох Хятадад КОВИД-19-ийн нөхцөл байдал амаргүй болж байгаа. Ялангуяа Монгол Улстай хиллэж буй бүс нутгуудад халдвар өргөн хүрээнд тархаж байна.

Бид байнга мэдээлэл авч, сэтгэл зовниж, холбоотой байна. Ихэнх газар хаалттай, хот хоорондын зорчих хөдөлгөөн нь хаагдсан. Энэ КОВИД-19-ийн нөхцөл байдал хэзээ сайжрахыг хэлэхэд амаргүй. Арваннэгдүгээр сар орчимд харьцангуй гайгүй болох болов уу гэсэн мэдээллийг манай Гадаад Харилцааны Яам, тусгай албад өгч байгаа. Улс төрийн болон олон шалтгаан бий.

Түүнээс өмнө байдал гайгүй болоосой гэж бодож байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа. Гэхдээ бүрмөсөн хил нээгдэнэ гэдэг бол энэ жилийн хувьд шулуухан хэлэхэд, тийм ч амар биш.

Мөн ОХУ-д үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг Монголын нутаг дэвсгэр дотроос тааж хэлэхэд амаргүй. Энэ хоёр нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйл болж байна" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/coZvomyFbZ/