ҮЙЛ ЯВДАЛ: Улаанбаатар марафон 2026 олон улсын гүйлтийн бэлтгэл ажил, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, хаах авто замын талаар мэдээлэл өгнө
Төрийн ордонд
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
“Улаанбаатар галериа” 2 давхар, “Жуулчин баллрүүм”-д
10:00-14:00 цагт Ирвэс хамгаалах сангаас санаачлан зохион байгуулдаг ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
СТӨ-ний 13 давхарт
10:30 цагт “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бэлтгэл ажил, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, хаах авто замын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
Olympic Galleria Ulaanbaatar 1 давхарт Comedy lab-д
13:00 цагт Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны гэгээн дурсгалыг мөнхлөх зорилго бүхий “Тэмээн дээрээс Наран ойрхон” тоглолт зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал болно.
Цахимаар
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
