Усаин Болт өөрийнх нь дээд амжилтыг эвдсэн Австралийн залуу тамирчинд зөвлөгөө өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Богино зайн гүйлтийн домогт тамирчин Усаин Болт шинээр од болон гялалзаж буй Австралийн залуу тамирчин Гут Гутад зөвлөгөө өгчээ.

18 настай Гут дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Австралийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 200 метрийн зайд 19.67 секундийн амжилтаар түрүүлсэн юм.

Энэ нь АНУ-ын тамирчин Эррион Найтоны 20 хүртэл насны ангиллын дээд амжилт 19.69 секундийг эвдсэн, Болтын 2004 онд тогтоосон өсвөр насны дээд амжилт 19.93 секундийг эвдсэн хэрэг байв.

100 метрийн зайд бас Австралийн аварга болсон Гут өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн уралдаанд 19.84 секундийн, 2024 оны улсын аваргаар 16 насандаа 20.04 секундийн амжилт үзүүлж байжээ.

Саяхан CNN агентлагт өгсөн ярилцлагадаа найман удаагийн олимпын аварга Усаин Болт “Залуудаа амжилт гаргасан хүмүүсийн анхаарал өөр зүйлд сарниж, хөнгөн атлетикаа мартдаг. Би ч гэсэн залуу байж үзсэн. Түүний эргэн тойронд удирдан чиглүүлж, анхаарлаа спортод төвлөрүүлэхэд нь туслах зөв хүмүүс байгаа гэж найдаж байна. Хэрвээ зүг чигээ алдвал бүх зүйл дуусна” гэж залуу тамирчинд зөвлөжээ.

Болт өмнө нь Гутыг “миний залуу насыг санагдуулдаг” гэж хэлж байсан юм.

Гут зургаадугаар сарын 10-ны өдөр Осло хотод болох Diamond League тэмцээний 200 метрийн уралдаанд оролцох бөгөөд энэ нь түүний хувьд олон улсын анхны тэмцээн байх болно.

Дараа нь тэр наймдугаар сард АНУ-ын Орегонд болох 20 хүртэл насны ангиллын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

 

Эх сурвалж: BBC