Маргаашаас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04-р сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас: 

  • 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
  • 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж

Агаарын температур: 

  • Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.