САНХҮҮГИЙН САЛБАРТ ШИНЭ ЭРИН ЭХЭЛЛЭЭ: FICO® Зээлийн оноо ба P2P платформын хослол
Хүнээс хүнд шууд хүрэх санхүүгийн платформ болон олон улсын зээлийн үнэлгээний стандарт Монгол улсад "Зээлийн шинэ соёл"-ыг тодорхойлж байна.
Өнөөдөр дэлхий нийтээрээ санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, илүү ил тод, хамгийн гол нь датанд суурилсан шударга тогтолцоо руу шилжиж байна. Энэхүү технологийн хувьсгалын хүрээнд Монгол улсын санхүүгийн зах зээлд шинэ жишиг тогтоож буй Sainscore® болон Zeel.mn хоёрын хамтын ажиллагааг онцолж байна.
Sainscore®: FICO® Таны санхүүгийн хариуцлага бол таны хамгийн том хөрөнгө
Бид өмнө нь зээл авахын тулд зээлийн шийдвэрийг ихэвчлэн зээлийн мэдээллийн лавлагаанд үндэслэн гаргадаг байсан бол одоо "Зээлийн оноо" -ны эрин үе ирсэн байна. Sainscore® зээлийн мэдээллийн сан нь урт хугацааны судалгааны үндсэн дээр дэлхий даяар хамгийн өргөн ашиглагддаг FICO® зээлийн оноог Монгол хүний зан төлөвт тааруулан нутагшуулснаар санхүүгийн харилцааг шинэ түвшинд гаргаж байна.
FICO® Зээлийн оноо нь 300-850 хооронд хэмжигдэх бөгөөд тухайн хүний хэдэн төгрөгийн орлоготойг бус, харин зээлийн мэдээллийн түүхэн өгөгдөлд үндэслэн авсан зээлээ хэр хариуцлагатай, тогтмол төлж ирснийг илэрхийлдэг санхүүгийн нэр хүнд юм.
Энэ оноо нь төлөлтийн түүх, зээлийн ашиглалт, зээлийн хугацаа, шинээр авсан зээл, зээлийн төрөл гэсэн үндсэн 5 хүчин зүйлд тулгуурлан тооцоологддог.
Zeel.mn: P2P Lending буюу хүнээс хүнд хүрэх санхүүгийн гүүр
Санхүүгийн салбарын өөр нэгэн шийдэл бол Peer-to-Peer (P2P) буюу нэгээс нөгөөд шууд холбогдох шийдэл юм. Zeel.mn платформ нь сүүлийн 4 жилийн турш “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны дэргэдэх "Сэндбокс"-ын орчинд амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монголдоо анхдагч бөгөөд цорын ганц P2P платформ билээ.
Уг платформын гол онцлог нь дундын зуучлагчгүйгээр, санхүүжилт хэрэгтэй тал болон хөрөнгөө өсгөх сонирхолтой 2 талыг технологиор шууд холбож, эрсдэлийг алгоритм, зээлийн оноогоор шийдэж байна.
- Хөрөнгө оруулагчдад: Хадгаламжаас илүү өндөр, 24% өгөөжийг хүртэх боломж. Zeel.mn-ийн хөрөнгө оруулагчид ямар ч шимтгэлгүйгээр хөрөнгөө эргэлдүүлж, бодит үр шимийг шууд хүртэж байна. Хөрөнгө оруулах доод хэмжээг 100,000 төгрөг болгож бууруулсан нь иргэн бүр өөрийн санхүүгийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх гарцыг нээлээ.
- Зээлдэгчдэд: Таны санхүүгийн хариуцлагатай үйлдэл бүр зээлийн эрхийг тань нээж, 3 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шууд шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Zeel.mn Version 3.0 шинэчлэл нь хэрэглэгчдэд хялбар, шуурхай, ухаалаг боломжуудыг олгож байна.
ЗЭЭЛИЙН ШИНЭ СОЁЛ: ИТГЭЛЦЭЛ БА ТЕХНОЛОГИ
Sainscore® болон Zeel.mn нь Монголын санхүүгийн салбарт "Зээлийн шинэ соёл"-ыг түгээж байна. Энэ нь зөвхөн мөнгө зээлэх тухай биш, харин хүн бүр санхүүгийн хариуцлагаа ухамсарлаж, технологийн тусламжтайгаар бие биедээ хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай ажиллах тогтолцоо юм.
Таны санхүүгийн баталгаа Sainscore® болон таны санхүүгийн нөхцөлд тохирсон хэрэгцээг шийдэгч Zeel.mn хамтдаа зөвхөн аппликейшн бус, ирээдүйн санхүүгийн шинэ хандлага, дижитал итгэлцлийг бүтээж байна.
Та өөрийн зээлийн оноогоо Sainscore® аппликейшнээр дамжуулан яг одоо шалгаж, Zeel.mn аппликейшнээр санхүүгийн шинэ боломжоо нээгээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
