Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтыг баталлаа.
Энэ дагуу 7 байршилд 439,2 сая төгрөгөөр ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахаар боллоо.
Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллах юм байна.
Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцах аж.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалт:
| № | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2014 онд санхүүжих /сая төг/ |
|---|---|---|---|---|
| 1 | БЗД-ийн ГХ үзельд угсрах халаалтын цогц төхөөрөмжийн угсралтын ажил 1 ком | 2014 | 99,3 | 99,3 |
| 2 | БЗД 18-р хороо 62-р байрны үзельд халаалт, хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын ажил 1 ком | 2014 | 88,4 | 88,4 |
| 3 | БЗД-ийн М 41-р байрны үзельд суурилуулах халаалт, хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын угсралтын ажил 1 ком | 2014 | 86,8 | 86,8 |
| 4 | СБД-ийн 6-р хороо Бага тойрог УДДТ Монрогийн барилга хэрэгцээний халуун усны ялтсан бойлер 0.6Гкал/ц ачаалалтай үзелийн зангилааны угсралтын ажил. 1 ком | 2014 | 46,8 | 46,8 |
| 5 | СБД-ийн 7-р хороо 13-р байрны үзельд угсрах халаалтын цогц төхөөрөмжийн угсралтын ажил. 1 ком | 2014 | 38,4 | 38,4 |
| 6 | ЧД-ийн 6-р хороо ОСНААУГ-ын хэрэгцээний халуун усны хурдны ус халаагчийг ялтсан дулаан солилцуураар шинэчлэн солих угсралтын ажил. 1 ком | 2014 | 41,2 | 41,2 |
| 7 | БГД 2-р хороо ЭХО -56 байрны үзельд угсрах хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын угсралтын ажил 1 ком | 2014 | 38,3 | 38,3 |
| Нийт | 439,2 | 439,2 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!