Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Охидоо ардаа нуух уу, урдаа нуух уу,...

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

...Охин хүүхэдтэй аав хүний хувьд би охидынхоо амьдралд чин үнэнээсээ санаа зовдог. Яана даа, охидоо ардаа нуух уу, урдаа нуух уу, юу хийвэл охидоо хүчирхийлэлээс хол байлгаж болох вэ гэж бодох үе надад гардаг. Муу юм сонсогдох вий гэж айдаг. Надтай ижил санаа нь зовдог аавууд, ээжүүд, хүмүүс олон байгаа байх хэмээн Ерөнхийлөгч FB-тээ бичжээ.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд Монгол улс “ҮГҮЙ”, “БОЛЬ”, “ЗОГС” гэж хэлэх цаг болжээ. Энэ асуудлаар төр засаг, хууль шүүхийн байгуулага, олон нийт иргэд идэвхтэй, үр нөлөөтэй, тууштай, шат дараатай ажиллах хэрэгтэй байна. Энэ ажлыг Ерөнхийлөгчийн хувьд манлайлж, санаачилж, шахаж ажиллахыгаа би үүргээ гэж үзнэ.

Манай эрчүүд аавын, ахын, дүүгийн, хүүгийн хувьд надтай “охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь, хүний наймаа нь байж болохгүй зүйл, орчин цагийн боолчлол, гэмт үйлдэл” гэдэгтэй санал нэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Охин хүүхэдтэй аав хүний хувьд би охидынхоо амьдралд чин үнэнээсээ санаа зовдог. Яана даа, охидоо ардаа нуух уу, урдаа нуух уу, юу хийвэл охидоо хүчирхийлэлээс хол байлгаж болох вэ гэж бодох үе надад гардаг. Муу юм сонсогдох вий гэж айдаг. Надтай ижил санаа нь зовдог аавууд, ээжүүд, хүмүүс олон байгаа байх.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг энэ аюулаас сэргийлэхэд “Та туслаач”, “юм хийгээч”, “Та чаднаа” гэсэн захиа хүсэлтүүд надад олноороо ирдэг. Энэ тухай зохих албан тушаалтан, хүмүүст санаа оноогоо хэлж, тодорхой ажил хийхийг хичнээн удаа шаардав. Байдал нэг л дээрдэхгүй бас өөрчлөгдөхгүй байна.

Иймээс энэ тав дахь өдөр 11 цагаас Иргэний Танхимд байр сууриа илэрхийлж тодорхой үйлдэл хийх, шийдвэр гаргах, гүйцэтгэл шийдвэрт нь онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Санал, шийдэл байвал бичээрэй. Бид хамтраад тэмцэхэд үр дүнд хүрнэ, бид чадна. Би эргэлзэхгүй байна.