"Экспорт явж өгөхгүй, орлого орж ирэхгүй байгаа болохоор долларын ялгаатай ханш тогтож байна"
Сангийн сайд валютын ханшийн талаар мэдээлэл өглөө.
Б.Жавхлан "Валютын хяналт төрийн асуудал. Валютын нөөц, бодлого зөвхөн өнөөдрийн асуудал биш, дунд, урт хугацааны бодлогын үр дүн. Бид сүүлийн жилүүдэд хангалттай экспорт хийх ёстой байснаа харамсалтай нь хийж чадаагүй. Тиймээс валютын нөөц цуглуулж чадаагүйгээс цохилт авч байна. Зургаан сэргэлтийн бодлого дунд, урт хугацааны асуудал. Богино хугацааны шоконд автаад дунд, урт хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, аюулгүй байдлыг хангах асуудлыг мартаж болохгүй.
Тухайлбал бид өнөөдөр валютын хомстолд ороод 200, 500 ам.доллар авч чадах үгүй юу гээд банканд очиж байна. Хэрвээ дунд, урт хугацааны бодлогоо амжилттай хэрэгжүүлж чадвал хэзээ нэгэн өдөр ийм байдал үүсэхэд 500 биш 10,000 ам. долларын асуудал яригдах ёстой. Валютын нөөцийн бодлого ийм л асуудал.
Валютын ханшийн зөрүү үргэлж байдаг. Эдийн засаг хэвийн үед ч Төв банк, арилжааны банк болон захын ханшийн зөрүү байж байдаг. Валютын зохицуулалт, хяналт, хязгаарлалтыг Төв банкнаас хэрэгжүүлдэг бодлого. Өөрөөр хэлбэл валютын нөөц хязгаарлагдмал байна гэсэн үг.
Гадна талд хэрэгцээ их байна, экспорт явж өгөхгүй, орлого орж ирэхгүй байгаа болохоор валютын ялгаатай ханш тогтож байна. Цаашид байдал хүндэрвэл зөрүү ихэснэ, намжвал багасна" хэмээн тайлбарлалаа.
Мэдээллийг mass.mn сайт шууд дамжуулан хүргэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
