• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛБАНК: Рублийн гарах урсгал өмнөх онуудтай ойролцоо түвшинд байна 

ikon.mn
2022 оны 3 сарын 23
iKon.MN

Монголбанкнаас рублийн урсгалын албан статистик нийтэлжээ.

Рублийн урсгалын статистик: Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартой тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Тухайлбал, өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая ам.доллар, 2 дугаар улиралд 113 сая ам.доллар, 3 дугаар улиралд 118 сая ам.доллар, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартой тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг.

Уг үзүүлэлт 2022 оны 1 дүгээр улиралд тогтвортой байсан буюу 2022 оны эхнээс 3 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм.

зураг
 

Банкуудын арилжааны статистик: Банкууд 2022.01.01-2022.03.18-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартой тэнцэж буй бөгөөд энэ нь оны эхний улиралд хийгдсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой байв. Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартой тэнцжээ. Энэ нь дотоодын зах зээл дээр банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг харуулж байна.

Дээрх статистикаас харахад дотоодын зах зээлд их хэмжээний рубль зарж, ам.доллароор солиод гарсан гэдэг нь үндэслэлгүй харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.26.14] 2022/3/23
Ханшгүй болж байгаа рублийг Монгол-руу оруулаад, буцаагаад доллар авна шүү дээ. Рубль аваад Орос руу явахаар явах хугацаанд нь ханш нь унаад байна.
0 | 0 Хариулах
Qwerty [66.7.92.200] 2022/3/23
Сауды араб газрын тосоо юань-р зарахаар Хятадтай тохироо хийчлээ мөн Орос Хятад Энэтхэг 3 хоорондоо худалдаагаа өөрсдийн мөнгөөр хийхээр ярьж байна Америкчууд бусад улсыг доллараар барьцаалан хориг тавьж өөрийн бодлогыг хүчээр тулган дарамталдагаас дэлхийн улс орнууд залхаж зай барих боллоо, ер нь доллар нөөц валютын статус үнэ цэнэ улам ихээр алдах болно, эцсийн дүнд газрын баялаг улам үнэд орж Орос рубль чангарна
1 | 3 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/23
Чита, Эрхуу, Улан-Удээс чэнжууд хунс бараа оруулж $ болгож гаргаж байгаа. Тиймээс манай банкууд $ дээр квот тогтоож, 8 Шарга дээр $ олдохгуй болсон
2 | 0 Хариулах
Зочин [37.120.208.194] 2022/3/23
Монгол банкны тэр нэг нөхөр худлаа наагаад юмнаас бултаад сурчихсан байна шүү. Хэдэн Оросууд орж ирээд Увсын ченжүүдийн долларыг хуу хамаад сүүлдээ Улаанбаатар орж, 8 шаргын долларуудыг хамаад дууссан байхад…
3 | 1 Хариулах
ЗОЧИН [64.119.26.152] 2022/3/23
БИТГИЙ ЗАЛААД БАЙ. ОРСУУД МОНГОЛД ОРЖ ИРЭЭД ДОЛЛАР ЮУГААР ХУДАЛДАЖ АВАХ ЮМ. СУГА БОЛЧИХСОН РУБЛИЭР ҮҮ? ДОЛЛАР ХУДАЛЖ АВАХИЙН ТУЛД ТӨГРӨГ БОЛГОНОО. АВАХ ЗАРАХ ХАНШНААС АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ. ТЭГЭЭД ТӨГРӨГӨӨ ДОЛЛАР БОЛГИЙ. ОРСУУДАД ЯМАР АШИГ БАЙНА.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.26.152] 2022/3/23
ОРСУУД ЦҮНХЭНДЭЭ ДОЛЛАР ХИЙГЭЭД ХИЛЭЭР ГАРЧ БАЙНА ГЭЖ ЗАЛАВДАА.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2022/3/23
үнийн өсөлт арай л бишээ. Хүмүүс яаж ч амьдраад болоод байгаа юм.?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.253] 2022/3/23
Арьсаа хамгаалах гэж үзэж байна уу.танай Лхавгасүрэн тэгээд юу яриад байгаан.тоог хүн л тааруулж шивдэг шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.61] 2022/3/23
хаха гарах урсгал хамаагүй орох урсгалыг нь хүмүүс шүүмжлээд байгаа биздээ
1 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.26.152] 2022/3/23
ОДОО ЮУ ГЭЖ РУБЛЬ ГАРАХ ВЭ ДЭ. ЯГ ҮНЭНДЭЭ ОРСУУД ГЭХЭЭСЭЭ МАНАЙ МОНГОЛЧУУД ОРОС ЯВЖ ДОЛЛАР ЗАРААД РУБЛЬ АВААД ИРСЭН НӨХДҮҮД БАЙНА. ТЭРИЙГЭЭ ӨСӨХӨӨР НЬ ЗАРАХ ГЭЭД ДАРЧИХСАН БАЙНА. ЯРЬЖ БАЙГААГААС НЬ ҮЗВЭЛ ЛАВ НЭГ НӨХӨР ОДОО РУБЛЬ ЭЭ ЗАРВАЛ 20 САЯ ТӨГРӨГ ХИЙХЭЭР БАЙНА ГЭЭД ЯРЬЖ Л БАЙНА.
2 | 1 Хариулах
ЗОЧИН [64.119.26.152] 2022/3/23
4-САРД Л САВАЛГАА ГАРАХ БАЙХДАА.
0 | 0 Хариулах