ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: УИХ-ыг тараая! Амь биш, заяа биш

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Төрийн ордон, УИХ-ын нэгдсэн чуулганаас,

Хоёр сайдыг огцруулах асуудал хэлэлцэж эхлэх үед гишүүд өнөөдрийн бүртгэл системийн асуудалд  их гомдолтой байлаа.

Тиймээс хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө гишүүд УИХ-ын дэгтэй холбоотой асуудлаар саналаа хэлсээр байв.

Ц.Нямдорж гишүүн өөрөө өнөөдөр 09.56 цагт ирчихээд ийм юм яриад сууж болохгүй

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ-ын дарга өнөөдөр энэ албан тушаалаа цаг бүртгэдэг ажил болголоо. Хэрвээ энэ парламентад чинь гишүүд нь ирэхээ байгаад ажлаа хийж чадахаа больсон гэдгийг УИХ-ын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа бол энэ УИХ-аа тараа. Амь биш, заяа биш” гэлээ. 

Харин үүнд хариу барьж УИХ-ын дарга З.Энхболд "Ц.Нямдорж гишүүн өөрөө өнөөдөр 09.56 цагт ирчихээд ийм юм яриад сууж болохгүй” хэмээлээ. 

Хоёр сайдын асуудлыг хэлэлцэлгүй гишүүд маргасаны эцэст МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг