Циркийн 60 гаруй уран бүтээлч нэгдсэн "Diamond circus show" тоглолт Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 1, 2, 3-нд болох гэж байна.
90 гаруй минут үргэлжлэх тоглолтод агаарын гимнастик, жонглёр, уран нугаралт, акробат, хэвлээр явагч, могой, болон бусад амьтдын үзүүлбэр зэрэг циркийн бүх төрөл багтжээ.
Эр зориг, авхаалж самбаа, сонирхолтой үзүүлбэр бүхий тоглолтыг хүүхдэдээ үзүүлэх нь гоо зүй, тэсвэр хатуужилтай болох хүмүүжил олгодог хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Тасалбарыг ticket.mn хаягаар захиалах боломжтой гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
|