Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шашны судар, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөлөө

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн алба

Бусдын гэрээс бурхан шашны эд зүйлс болон хөөрөг, мөнгөн эмээл зэргийг хулгайлдаг бүлэг этгээдийг дайчлан илрүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долдугаар сараас эхлэн Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдийг дайчлан шалгаж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авсан бөгөөд хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Иймд тухайн эд зүйлсийг алдсан иргэд 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.