Уншиж байна ...
Зураг
Зураг

ЭЧЭ: Жагсаалын эд зүйлүүдээ дээрэмдүүлж, зарим гишүүн зодуулсан

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрх Чөлөөний Эвслээс "Засгийн газар огцор" жагсаалыг өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 11-нээс Улаанбаатар хотын төв талбайд өрнүүлж эхлээд буй.

"Жагсаал өдөр бүр нэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр болсон жагсаалын үеэр Эрх Чөлөөний Эвслийн гишүүд хэд хэдэн удаа халдлагад өртөж, жагсаалын эд зүйлүүдээ дээрэмдүүлж, зарим гишүүн зодуулсан.

Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ" гэж тус эвслээс мэдээлжээ.

Түүнчлэн жагсаалд оролцох иргэдийг дулаан хувцаслах, төрийн ордныг бүтэн тойрч явахгүй байх, жагсаалын шаардлагаас гадуур зүйл ярьсан, сэжиг бүхий этгээдээс зайлсхийх, зайгаа авч байршлаа солих зэргийг иргэдэд зөвлөв.

Засгийн газар огцор жагсаалын оройны байдал /2025.01.11/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг