Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Иргэд Засгийн газрыг огцруулахаар жагсаж байна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 37 минутын өмнө
iKon.MN

Өнөөдөр 11:00 цагаас эхлэн иргэд Сүхбаатарын талбайд жагсаж байна. 

Тус жагсаалыг зохион байгуулж буй Эрх Чөлөөний Эвсэл намын Тэргүүн Б.Цацрал жагсаалын талаар "Жагсаалын зорилго Засгийн газрыг огцруулах. Жагсаалаас хэн ч Засгийн газартай зөвшилцөл, яриа, уулзалт хийхгүй. Тайлбар хүлээн авахгүй. Зөвхөн Засгийн газрыг огцруулах зорилготой. Иймд өнөөдрийн амьдралын чанаргүй байдлаа хүлээн зөвшөөрч, чадамжгүй Засгийн газрыг огцруулахад нэгдэнэ гэдэгт итгэж байна" гэв. 

Түүнчлэн цагаан хоолойгоор жагсаалыг зохион байгуулагчид "Энд бид ганцхан Засгийн газрыг огцруулахаар цугласан. Иймд бусдынхаа үзэл бодлыг хүндэтгэн нэг нэгнээсээ зай барин бусадтай харилцаанд орохоос зайлсхийж, цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байх эрхтэй гэдгийг анхаараарай" гэх зэргээр сануулж байв. 

Жагсаалын өнөөдөр өдрийн 12:00 цагийн үеийн фото сурвалжилгыг хүргэж байна. 

ФОТО:  
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг