Уншиж байна ...
Зураг
Зураг

ВИДЕО: Засгийн газрыг огцруулахаар жагсаж буй иргэдийн жагсаалын нөхцөл байдал

М.Батчимэг, ikon.mn
36 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлсэн жагсаал 16:00 цагийн байдлаар өргөжиж Төв замын хөдөлгөөнийг хаан, жагсагчид Төрийн ордны шат руу гарсан байна. Төрийн тусгайгаас гадна цагдаагийн алба хаагчид нэмэлтээр төв талбайд иржээ. 

Жагсаалыг Эрх Чөлөөний Эвсэл нам зохион байгуулж байгаа бөгөөд тэдний зорилго нь зөвхөн Засгийн газрыг огцруулах гэдгийг тус намын Тэргүүн Б.Цацрал мэдэгдээд байгаа юм. 

Түүнчлэн цагаан хоолойгоор жагсаалыг зохион байгуулагчид "Энд бид ганцхан Засгийн газрыг огцруулахаар цугласан. Иймд бусдынхаа үзэл бодлыг хүндэтгэн нэг нэгнээсээ зай барин бусадтай харилцаанд орохоос зайлсхийж, цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байх эрхтэй гэдгийг анхаараарай" гэх зэргээр сануулж байв. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/581760434713508