Уншиж байна ...
Зураг
Зураг

Цагдаагийн байгууллагаас тайван жагсахыг уриаллаа

Д.Янжиндулам, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төв талбайд болж байгаа жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас тусгай хэрэгсэл хэрэглээгүй" гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдэгдээд тайван жагсахыг уриаллаа.

Жагсаалыг зохион байгуулагчид болон оролцогчдод:

  • Хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх
  • Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрхийг зөрчиж, нийгмийн дэг журмыг алдагдуулахгүй байх
  • Халтиргаа гулгаанаас болгоомжлох
  • Ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй байх
  • Бөөгнөрсөн хүмүүсийн дунд орж, шахцалдах дарагдахаас зайлсхийх
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Хашлага, сараалж болон аливаа хурц ирмэгтэй зүйлсээс хол байх
  • Зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явж болохгүй
  • Гудамж, замын хөдөлгөөнийг хаахгүй байх
  • Аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй
  • Бусдын өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх
  • Бага насны хүүхдийг жагсаалд оролцуулахгүй байх
  • Хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг зөвлөж байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд Жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, бусад хэлбэрээр албадахгүй байх үүрэгтэй.

Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 26 дугаар зүйлд "Худалдаа, үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд хүлээнэ гэж заасан байдаг. 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар