Өнөөдөр нийслэлд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэг ажиллана
Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 481 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Тодруулбал,
- I тунд 13,
- II тунд 47,
- III тунд 205,
- IV тунд 216 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,741 (77.3 хувь), 16-17 насны 27,086 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 35 цэг ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Цэгүүдийн байршил:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
