Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй маш хүнд өвчтөний тоо нэмэгджээ
Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо буурсаар 5,960 боллоо.
Энэ нь өмнөх өдрөөсөө өвчтөний тоо 280-аар буурсан үзүүлэлт боловч маш хүнд хүний тоо нэмэгджээ.
Одоогоор эмчилгээнд байгаа иргэдийн 4,652 хөнгөн хэлбэрийн оноштой бөгөөд өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 1,308 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт байгаа иргэдийн 23.3 хувь нь хөнгөн оноштой бол 76.6 хувь нь биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байна.
Тодруулбал,
- Хөнгөн оноштой – 306
- Хүндэвтэр оноштой – 853
- Хүнд оноштой - 130
- Маш хүнд оноштой – 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Энэ нь өмнөх өдрөөсөө хөнгөн болон хүнд, хүндэвтэр оноштой хүний тоо 74-өөр багассан бол маш хүнд хүний тоо таваар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 304 нь хүүхэд бол 94 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
