Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энэрэл: Өнгө үзэмжээс илүү доторх орц найрлагад анхаараарай

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 3 сарын 4
Сурталчилгаа

Айл бүрд аз жаргал бэлэглэнэ уриатай “Милая” брэнд нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүнийг олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд бий болгожээ. Энэ талаар “Милая фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энэрэлтэй ярилцлаа.

 

-Шинэ бүтээгдэхүүн гаргаж “Март-8”-наар бүсгүйчүүдэд бэлэг барьж байгаа нь сонирхолтой байна. Танайх хэрэглэгчдэд чанарыг амладаг. Энэ утгаараа ямар бүтээгдэхүүн гаргасан нь хэрэглэгчдэд тун сонирхолтой байгаа байх?

-Эрүүл, чанартай хүнс үйлдвэрлэх нь бидний баримталдаг гол зарчим. Бид энэ зарчмыг баримтлаад 17 дахь жилдээ ажиллаж байгаа  бөгөөд бүтээгдэхүүнүүддээ бүрэн шинэчлэл хийх зорилго тавьсан. Үүний эхний алхам нь нарийн боовны бүтээгдэхүүн. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эрүүл, шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийхээ дээжээр бэлэг барьж байгаадаа баяртай байна.

Энэ удаад танилцуулж буй бүтээгдэхүүнүүд нь бидний 4 жилийн хөдөлмөр юм. Байгалийн бус аргаар гарган авсан бэлэн бүтээгдэхүүнийг орцдоо ашиглахгүй байхыг бид эрмэлзсээр ирсэн. Тиймээс бүтээгдэхүүнийхээ орц бүрд маш нарийн анхаарал хандуулдаг.

Цар тахал хүнс үйлдвэрлэгчдэд маш том сургамж өглөө. Бүтээгдэхүүний наад захын орц, сав баглаа боодлоос эхлээд ихэнх зүйлийг гаднаас авдаг нь ил болсон. Ийм нөхцөлд чанартай, эрүүл орцуудыг дотоодоос авах нь боломжгүй зүйл. Тиймээс бид хоёр жил судалгаа явуулсны эцэст манайхтай адил уламжлалт технологийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг Киргиз Улсын компанитай хамтран ажиллахаар болсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ энэ удаад танилцуулж байгаа юм.  

 

-Яагаад Киргизийн компанийг сонгосон юм бэ?

-Дээр дурдсанчлан КОВИД-ын үед бид түүхий эдийн хомсдолд орсонтой холбоотойгоор хамтран ажиллах орнуудаа судалсан. Киргиз улс нь өөрөө ЗХУ-ын хамгийн том сүүн болон самрын аж ахуйтай орон. Тоортны гол түүхий эдээрээ баялаг орон болохоор хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд гарган авсан бусад бүтээгдэхүүнээ энэ сард танилцуулахаар зорьж байна. Харин “Март-8”-нд эдгээр бүтээгдэхүүний дээжээс толилуулах юм. Баярын бүтээгдэхүүнүүд маань 3 сарын 5-с эхлэн Милая сүлжээ салбаруудаар худалдаалагдаж эхлэх болно.

-Шинэ технологиор үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн гэдгийг нь тодотгоод нэг бүтээгдэхүүнийхээ технологиос дурдахгүй юу?

-Манай топ борлуулалттай бүтээгдэхүүн болох медовый тоортын технологийг бид бүрэн шинэчилж, самартай, молокотой, цөцгийтэй гэсэн гурван төрөлтэйгөөр худалдаанд гаргаж байгаа.

 

Одоогоор технологийн бүрэн шинэчлэл хийсэн 22 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байна. Эдгээр нь бүгд нөөшилсөн бүтээгдэхүүн ороогүй, бэлэн зуурмаг ашиглаагүй, хуурай сүүн кремгүй, 100% эрүүл хүнс. Жишээ нь, бидний шинээр танилцуулж байгаа макароны талаар яръя. Макароныг бүйлс самрын (Almond) гурилаар хийдэг гэдгийг хүмүүс мэдэх байх. Дийлэнх бүйлс самрын гурилыг хийхдээ тус самрын хальсыг нь химийн аргаар салгаж тухайн гурилыг гарган авдаг. Харин манайх тэгдэггүй. Сайн ажиглах юм бол манай макаронуудад бүйлсийн хальсны ширхгүүд нь харагдана. Энэ бүтээгдэхүүнийг гарган авахын тулд манай хамтарсан технологийн баг франц технологичидтой хамт 3 жилийн хугацаанд хамтран ажилласан.

 

Бүтээгдэхүүний онцлогт тохируулан орцоо хамгийн баталгаатай орнуудаас тухайлбал, самраа Киргизээс, шоколадаа Бельгиэс, зөгийн балаа ОХУ-аас, какаогаа Латин Америкаас захиалж авч байгаа болохоор амт чанарт нь 100%  сэтгэл хангалуун байна. Энэ гэх мэтчилнээр маш их цаг хугацаа, хичээл зүтгэл, эрэл хайгуулын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнүүд юм.

-Урт хугацааны туршилт, судалгаа, явуулахад нэлээд хөрөнгө зарцуулах нь тодорхой. Нууц биш бол танайх энэ шинэчлэлд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Эрүүл, шинэ технологийг хэрэгжүүлэхээр бид 2015 оноос хойш судалгаа явуулж эхэлсэн. Мэдээж энэ бүхэн амар байсангүй. Бид багагүй шалгуурыг давлаа.

Бүтээгдэхүүнээ шинэ технологиор үйлдвэрлэхэд бид одоогоор 6.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

-Танайх нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчилдэг вэ?

-“Милая” брэнд нь кулинари болон нарийн боов гэсэн хоёр төрлийн үйлдвэрлэл явуулдаг. Нарийн боовны 96 нэр төрлийн бүтээгдэхүүн, кулинари төрлөөс 76 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Кулинари нь ресторанд бэлтгэсэн “гэрийн хоол” учир хамгийн эрүүл, өдөр тутамдаа хэрэглэхэд нэн тохиромжтой хүнс. Манай бүтээгдэхүүн 100% байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан уламжлалт гар аргаар бэлтгэдэг хүнс учир магадгүй чанарын хувьд хэрэглэгчдийн гэртээ хийж иддэг хоол хүнстэй дүйцэхүйц байдаг.

 

-Танайд нийт хэдэн хүн ажилладаг вэ. Орчин үеийн технологийг дагаад үйлдвэрлэлд шинэлэг технологи ашиглах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?  

-Хүмүүс манайхыг ОХУ-ын сүлжээ брэнд гэж боддог юм билээ. Тийм биш,  монгол хүн үүсгэн байгуулсан үндэсний брэнд. Бид оны өмнө үйлчилгээний гавьяаттай болсон. Энэ нь орчин үеийн технологийг нэвтрүүлэх, улам илүү хичээн ажиллах урам зоригийг бидэнд өгсөн. Бид технологийн олон шинэчлэл хийж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний материалаа хадгалахаар 1200 тонн бүтээгдэхүүн хадгалах хөргүүртэй агуулахтай болсон. Одоогоор бид 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үйлдвэрлэлдээ автоматжуулалтыг нэвтрүүлж, хоол үйлдвэрлэлийн салбарт IIKO ERP системийг Монголд оруулж ирсэн. Тухайн системийг дэлхийн алдарт брэндүүд болох Baskin robbins, Dunkin' donuts, pizza hut гэх зэрэг томоохон компаниуд ашигладаг. Ингэснээр бид үйлдвэрлэл болон үйл ажиллагааны бүхий л процессыг цахимжуулж, хянах боломжтой болж байгаа юм.

-Цаашид танай хамт олон ямар шинэ зүйл хийж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Өмнө нь дурдсанчлан гуравдугаар сард багтаагаад хамтран ажиллагч байгууллагууд болон хэрэглэгчдэдээ зориулж шинэ бүтээгдэхүүний танилцуулга, тэдгээрийн үйлдвэрлэлийн шат дамжлага, амталгаа зэргийг явуулна.  Одоогоор 100 гаруй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бэлэн болсон байна. Бид үндэсний хэмжээний нийтийн хоолны хамгийн том сүлжээ болох зорилго тавин ажиллаж байна. Мөн бид “Милая” брэндийн 20 жилийн ойгоор Монголын анхны франчайз болохыг зорьж байна.

Бид эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ уйдаахгүйг зорин ажиллаж байгаа. Харин хэрэглэгчдээ хандаж хэлэхэд эрүүл хүнс хэрэглэж байж бид эрүүл байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний шошгыг маш сайн харахыг зөвлөе. Гаднах өнгө үзэмж, үнэр зэрэгт нь хуурталгүй орц найрлага, орцын чанарыг харж байхыг, үнэр, амт оруулагчгүй байгалийн гаралтай хүнс хэрэглэхийг зөвлөе.

 -Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Нийт хэрэглэгчдэдээ, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.