ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/02-НД НИЙТЛЭГДСЭН
Коронавируст халдварын 255 шинэ тохиолдол илэрч, нэг иргэн нас баржээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 255 тохиолдол PCR шинжилгээгээр бүртгэгджээ.
Эдгээрийн
- 127 нь нийслэлд
- 128 нь орон нутагт батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7,021 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2,235 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 574
- хүндэвтэр 1,435
- хүнд 195
- нэн хүнд 31 хүн байна.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт нэг иргэн архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нас баржээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

