ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүлээлтийг эцэслэж, 1000 оюутны байр ашиглалтад орлоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орох байсан ч дүн өвөлтэй золгосон 1000 оюутны байрыг өнөөдөр ашиглалтад оруулж, эхний ээлжийн оюутнууд төвхнөж авлаа.

МУБИС-ийн дэд захирал, доктор Л.Ганцэцэгийн хэлж буйгаар шинэ байранд одоогийн байдлаар 200 орчим оюутан оруулсан гэнэ.

Энэхүү дотуур байранд амьдрах оюутнууд сард 68 мянган төгрөг төлөх бөгөөд дотуур байранд зайлшгүй орох шаардлагатай гэсэн тодорхойлолтыг сургуулиасаа авсан байх шаардлага тавьжээ.

1000 оюутны байр нь номын сан, эрүүл мэндийн төвтэй бөгөөд өрөө бүр хөлдөөгчтэй, 00-ын өрөө, ширшүүртэй аж.

Өрөөний тухайд хоёр болон дөрвөн оюутных гэсэн сонголттой бөгөөд өрөө бүхэнд суурилуулсан ширээ, сандал, шкаф, гутлын тавиур, давхар орыг дотоодын тавилгын компаниуд үйлдвэрлэжээ.

Өнөөдөр болсон 1000 оюутны байрны нээлтэд УИХ-ийн гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Сэдваанчиг нар оролцож, бvтэн өнчин болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг таван оюутанд дотуур байранд vнэ төлбөргүй суух эрхийн бичиг гардуулсан юм.

Мөн энэхүү арга хэмжээнд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, МУБИС-н ректор н.Жадамбаа болон бусад их, дээд сургуулиудын захирал, оюутнууд оролцлоо.

Ийнхүү 1000 оюутны байр оюутнуудын хүлээлтийг эцэслэж, эздээ хүлээн авлаа

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
lol [66.181.161.125] 2019/5/2
lol
0 | 0 Хариулах