Удтал хүлээлгэсэн “Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байсан билээ.
Тодруулбал, одоогийн байдлаар нэгдүгээр байрны барилга, ус, дулааны асуудал бүрэн шийдэгдсэн учир Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Харин хоёрдугаар байрны барилгын ажил дууссан ч дулааны болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй тул ирэх оноос өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм байна.
Ийнхүү хичээлийн шинэ жил эхэлсэн ч оюутны байрандаа орж чадахгүй байгаа оюутнуудын дунд удаан хүлээлттэй байсан байр ашиглалтад ороход бэлэн болжээ.
Багагүй хугацаанд хүлээгдэж ашиглалтад орсон 1000 оюутны байр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийхээр болсон байна.
Одоогийн байдлаар 200 орчим оюутан шинэ байрандаа төвхнөөд байгаа гэнэ. Харин албан ёсны нээлтээ хийснийхээ дараа үргэлжлүүлэн оюутнуудаа бүртгэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|