• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бүргэд: ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтад орно гэдэг худлаа мэдээлэл

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 23-26-ны хооронд болно. Энэхүү сонгон шалгаруулалтад С.Отгонгэрэл, Н.Батмагнай, Ц.Энхбаяр /Одоо ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа/, Л.Жамбалжав /ГССҮТ-ийн даргаар ажиллаж байсан/ нар оролцохоор мэдүүлсэн билээ.

Гэтэл энэхүү нэрсийн жагсаалтад өөрчлөлт орж, ГССҮТ-ийн Гар сарвуу, бичил мэс заслын их эмч Б.Бүргэд багтсан гэх мэдээлэл гараад байгаа.

Энэ мэдээлэл хэр үнэн болоод бусад зүйлсийн талаар Б.Бүргэд эмчээс тодрууллаа.

-Таныг ажилдаа эргэж орох өргөдөл өгсөн тухай Ц.Энхбаяр дарга мэдээллээ. Энэ үнэн үү?
-Өгөхийн хувьд өгсөн. Сар гаран болж байгаа ч одоо болтол шийдвэрлэж өгөөгүй байна.
-Та Ц.Энхбаяр даргыг эсэргүүцэж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргуулаад байгаа. Гэсэн ч тэрбээр даргын үүрэгт ажлаа түр хариуцсан хэвээр байгаа энэ үед ажилдаа буцаж орох өргөдөл өгдөг нь ямар учиртай юм бэ?
-ГССҮТ-ын даргын сонгон шалгаруулалт нэлээд удааширч байна. Тиймээс өвчтнүүдээ бодоод эмнэлгийнхээ үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах үүднээс нэр бүхий долоон эмч ажилдаа буцаж орох хүсэлт бүхий өргөдөлөө өгсөн. Ямар ингээд байгаад байлтай биш дээ.
-Таныг ГССҮТ-ын даргын сонгон шалгаруулалтад орно гэсэн яриа гадуур таржээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Наадах шиг чинь худлаа юм байхгүй. Би анхнаасаа даргын шалгаруулалтад тэнцээгүй. Цаашид  ч болох бодол байхгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг