ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН
5-р цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийг барихаар болжээ
iKon.MN
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 5-р цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийг барихаар болжээ.
Өргөтгөлийн барилгад нийт 2,1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 2014 онд шаардагдах 544 сая төгрөгийг зарцуулах юм байна.
Мөн Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барих ажлын 2-р ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө болох 9,5 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 797 сая төгрөгийг холбогдох албаныхан шийдвэрлэх аж.
Төсөв хүснэгтээр:
| № | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2014 онд санхүүжих |
|---|---|---|---|---|
| 1 | 5-р цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга /ЧД, 1-р хороо/ | 2013-2014 | 2,144.0 | 544.0 |
| 2 | Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барих ажлын хоёрдугаар ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө 12.7 км /БЗД, 5,8,12,13,14,16,19,22-р хороо/ | 2012-2014 | 9,507.9 | 797.1 |
| ДҮН | 11,651.9 | 1,341.1 |
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

