Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал "Хун галуу" тоглолтоо сонсогч олондоо хүргэхэд бэлэн болжээ.
"Хун галуу" тоглолт гуравдугаар сарын 6-нд 15:00 болон 19:00 цагт "UB Palace"-ын концертын их танхимд болно. Тоглолтод гавьяат жүжигчин Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Д.Үүрийнтуяа нарын уран бүтээлч оролцох аж.
Дуучин Д.Отгонжаргал уг тоглолтоо 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийхээр өмнө нь төлөвлөөд байсан ч цар тахлын улмаас цуцлагдаж байв. Тухайн үед тасалбар авсан үзэгчид 2022 оны гуравдугаар сарын 6-ны 19:00 цагт тоглолтоо үзэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!