ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хот хоорондын зорчигч тээврийн жолооч нартай хамтран орон нутгийн замын огцом эргэлт, тэмдэглэгээ байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, жолооч нарын дунд "Орон нутгийн замын нөхцөл байдал" сэдвээр өнөөдөр сургалт зохион байгуулав.

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “Бид энэхүү сургалтад оролцож буй жолооч нар өдөлгөөнд орж байгаа жолооч нар дунд хамгийн хол буюу Увс, Баян-Өлгий аймаг руу сард доод тал нь хоёр удаа явж буй.

Иймд орон нутгийн замын огцом эргэлт, замын тэмдэг байгаа эсэхийг жолооч нартай хамтран орон нутгийн замын нөхцөл байдлын дүн шинжилгээг шинэлэг байдлаар биечлэн хийхээр боллоо.

Жолооч нар өдөр тутамд хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг учраас тухайн орон нутгийн нөхцөл байдлыг өнцөг булан бүрээр нь мэдэж байгаа. Энэ байдалд бид судалгаа хийж, орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана” хэмээн сургалтын талаар мэдээлэв.

"Орон нутгийн замд бүртгэгдсэн ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй"

Түүнчлэн “Аймгуудад гарсан зам тээврийн ослын статистикийг харахад, 2020 онд Төв болон Сэлэнгэ аймгийн орон нутгийн зам тээврийн ослын дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа. Ер нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн замын нөхцөл байдал хамгийн чухал зүйл юм.

Орон нутгийн замд бүртгэгдсэн ослын дийлэнх нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон байдаг.

Уг нь орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явах ёстой ч жолооч нар 100-120 км цагийн хурдтай явж байгаа зөрчил гарч байна. Дээрээс нь ийм хурдтай явж байхад тухайн замд эвдрэл байвал жолооч шууд хурдаа сааруулж, саадыг тойрч гарах гэж оролдож, улмаар жолоодлого алдагдаж онхолдох ослын дуудлага их бүртгэгддэг.

Иймд бид орон нутгийн замын нөхцөл байдалд тал бүрээс нь дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэв.

Өнөөдрийн байдлаар нийт 64 ААН-ийн 1,600 жолооч 770 автобусаар хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж.

АТҮТ-ийн төлөөлөл “Өнөөдрийн сургалтад хот хооронд зорчигч тээврийн ААН-үүдийн жолооч нарын төлөөлөл оролцож байгаа. Эдгээр жолооч нар тухайн орон нутгийн замууд хаанаа эвдрэл гэмтэл ихтэй болоод осол гарах эрсдэлтэй газрыг мэдэж байгаа тул бид тухайн замын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах тал дээр хамтран ажиллана3 хэмээн хэллээ.

Мөн тус сургалтын үеэр “2021 онд ТЦА-нд 79,600 орчим зам тээврийн осолтой холбоотой дуудлага мэдээлэл ирснээс 22,925 зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа юм. Энэ нь өмнөх оныхоос 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм” гэдгийг онцолж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
iregn G [202.55.188.102] 2022/2/17
tuv aimgiin saldag uulzvaraas hotruu yavah talruu 3 4km bhaa aimar ogtsom zvvn gariin ergelt bdag, Yamarch temdeg anhaaruulalt baihgvi, zamaas garangaa aldsan, yostoi ewgui ergelt bnalee, anhaaraldaa avaarai,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.92.99] 2022/2/17
Өө чааваас. Замын цагдаа бүр өөрсдөө ч ажлаа хийж чадахаа байгаад тээврийн жолооч нараас туслалцаа авахаар болж байгаа юм байна. Мэргэжлийн гэх байгууллага л ийм юм ярьж, хийхээр иргэд бид хаашаа харж үхнээ.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/2/17
цагдаа хүний сүг сэг болсон гэсэн үг л дээ. хүний адаг нь цагдаа болдог байсан цагаасаа дордож.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2022/2/17
орон нутгийн замд хурд хэмжигч камертай л болхгүй бол мал шиг хүмүүс машин барихаараа байнга хурд хэтрүүлнэ замын тэмдэглэгээг огт харахгүй гэдэг итгэл үнэмшилтэй,Тий болохоор үнэтэй камерийн систем тавиад өндөр торгуультай болговол зардалаа нөхнө,бас аваар осол гарахгүй,хүний алтан амийг хамгаалах болно.Хурд хэтрүүлсэн эргүү жолооч ганцаараа үхдэггүйг санах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/2/17
огцом эргэлт маш их байгаа. жиптэй малууд байнга эсрэг урсгалаар эргэж байдаг. арай удаан яваад шугам дотороо явж байхад сигналдаад үхэл үнэртүүлээд байдаг юм.
2 | 0 Хариулах
зочин [202.9.46.104] 2022/2/17
Орон нутгийн замыг налайхын зам шиг дөрвөн эгнээ болгох ёстой.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.78.222] 2022/2/17
гүй л дээ
0 | 0 Хариулах