ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

BY UJIN брендийн анхны эрэгтэй үнэртэй ус буюу “Zero 1” eau de parfum нээлтээ хийж худалдаанд гарлаа

A.Жаргал
2022 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын анхны эрэгтэй ниш үнэртэн буюу ''Zero 1'' eau de parfum тансаг зэрэглэлийн үнэртэй ус 2022 оны 2-р сарын 12-н буюу өнгөрсөн баасан гаригт Shangrila Mall-н 3 давхарт Зосон брэндийн дэлгүүрт худалдаалагдаж эхэллээ. Тус үнэртэй усыг зохион бүтээгч By Ujin брэндыг үүсгэн байгуулагч Б.Ану-Үжин нь өмнө нь 2018 онд “Yours Truly" хэмээх Монгол бүсгүйн ур ухаан шингэн, Дэлхийн жишигт нийцсэн чанар стандартын дагуу зохион бүтээж АНУ-н FDA буюу Food Drug Administration-аар батламжлуулсан үнэртнээ АНУ-д болон Монгол улсад амжилттай гаргаж байсан билээ. 

 

“Zero 1” eau de parfum үнэртэй усны тухайд 30мл савлагаатай бөгөөд өдөр дутам гадуур авч явахад хялбар 10мл хоёр төрлийн савлагаатай нарны тусгалаас хамгаалах зорилготой даавуун уутыг мөн хэрэглэгч нартаа бэлэг болгон өгч байна. Харин орц найрлагын хувьд:

  • Толгой нотны төлөөлөгч: Bergamont, Citrus
  • Зүрхэн нотны төлөөлөгч: Sandwalwood, Amber, Vanilla, 
  • Суурь нотны төлөөлөгч: Musk, Amberwood, Aqua нар орсон байна.
 

Тус тансаг зэрэглэлийн эрэгтэй үнэртэй усны нэрний хувьд  “Zero 1 “ BY UJIN брэндийн анхны эрэгтэй ус гэдгээрээ онцлог бөгөөд хүн бүрийн хувьд хайртай хүн нь 01 дахин давтагдашгүй цор ганц байдаг тул тус нэрийг өгсөн гэж зохион бүтээгч маань нээлт дээрээ онцолж байлаа. 

Хадгалах хугацааны хувьд 5 жил бөгөөд Монгол улсын хүнс эмийн лавлагаа лаборатори болох мэргэжлийн хяналтын тусгай лабораторид шинжлүүлж хүний арьс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн гэрчилгээ авсан нь хэрэглэгч нартаа чанар стандартаа баталгаажуулж буй илрэл байлаа.

 

By Ujin брэндийн хувьд Mongol HD телевизийн Шарк танк нэвтрүүлгээс Н.Мөнхнасан шаркаас амжилттай хөрөнгө оруулалт авч хамтран ажиллах болсон бөгөөд тун удахгүй дахин шинэ бүтээгдэхүүнээ гаргахаар судалгаа шинжилгээний ажилдаа явж байна. Тус брэндийг үүсгэн байгуулагч Б.Ану-Үжин нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй АНУ улсын Lincoln их сургуульд магистрын зэрэг хамгаалж байхдаа өөрийн хоббигоо дагаж үнэртэн бүтээх мэргэжлийн сургалтуудад хамрагдаж албан ёсны эрхтэй зохион бүтээгч болсон байна. Монголчууддаа үнэртний зөв соёлыг түгээх үүднээс тогтмол үнэртэн бүтээх сургалт болон видео контентыг бэлтгэн хүргэдэг бөгөөд сүүлийн жил арьс арчилгааны бүтээгдэхүүн, оффис болон машины хуурай үнэртүүлэгч , үнэртэй устай лаа зэрэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн тусгай захиалгаар цөөн тоогоор үйлдвэрлэн хүргэж байгаа нь аль хэдийн олон хэрэглэгч нарын талархлыг хүртээд байна. 

Дэлхийд гарах Монгол брэндүүд улам олон төрөн гарна гэдэгт нь итгэж байна. “By Ujin” брэнд дээ амжилт хүсье.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг