Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан.
Энэ санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны яам Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Цаашид бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр БШУЯ, Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Тус хамтын ажиллагааны хүрээнд:
Боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд нийцүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!