• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Балжинням: Багш нар болон төрийн албаныханд гуравдугаар сараас монгол бичгийн хичээлийг үнэгүй заана

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах учиртай. 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад амьдарч буй өвөрмонгол иргэд төрийн албаны шат шатны ажилтнуудад үнэ төлбөргүйгээр монгол бичиг заах уриалга гаргаж, "YesMongolbichig" аяныг эхлүүлэх гэж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Аяныг санаачлагч Б.Балжинням "Монгол Улс 2025 оноос монгол бичгээ сэргээж байгаа тул миний бие энэ төслийг санаачлан эхлүүлэх гэж байна. Монгол бичиг бол манай сүр сүлд. Монгол үндэстнийг илэрхийлэх хамгийн гол бэлгэ тэмдэг бол монгол бичиг. Өөрийн бичгийг заавал сурч, сэргээх ёстой. Зарим хүн өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж чадахгүй байна. Иймд сэргээх ёстой гэж бодож байна. Сургалт гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ" гэлээ. 

Аяны хүрээнд 21 аймгаар явж, дунд сургуулиудын багш нар болон төрийн албаныханд сургалт явуулах юм байна. Харин нийслэлд хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагад үе шаттайгаар сургалт явуулахаар төлөвлөжээ. Уг аянд монгол бичгийн хичээлийг 10 гаруй зааж буй багш нар нэгдэхээ илэрхийлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ХАХА
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.231] 2022/2/13
Eh hel bichgee surah hend ch iluudehgui. Mongol yum bol mongol bichgee sur.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2022/2/11
Танайд найруулгач редактор хэрэгтэй юм байна даа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/2/10
Дэмжиж байнаа. Муу сурлагатан, залхуу хүмүүс сурахгүй л байна биз. Төрийн ажилтнууд нь сурах ёстой.
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.53] 2022/2/10
Одоо хэддүгээр зуун вэ? 1989,1990 онд абуба ябуба гэж баахан бичиж сурсан болоод сүүлдээ бүр хятад өвөр монгол руугаа ойрхон болсон. Дараа нь яах вэ? Бүгдээрээ эсгий гэртээ шилжин сууцгааж хир буртагаа сайхан ханхлуулаад явах уу?
2 | 4 Хариулах
Зочин [176.10.104.240] 2022/2/10
Энэ уйгаржин бичиг Монголых ч биш. Бид түхайн үеийн шаардлагаар бусдын бэлэн бичгийг монголчлон авч хэрэглсэн. Дан хий хоосон сэтгэлийн хөдөлгөөн хэзээд буруу. Яамар ч үр дүнгүй хөгжлийн чөдөр шүү. Алсдаа латин цагаан толгойд шилжих нь зөв. Казахстан хүртэл латин руу шилжих ажлаа аль хэдийн эхлүүлсэн.
4 | 4 Хариулах
Зочин [66.181.184.12] 2022/2/10
Энэ үр дүнгүй, хийрхсэн оролдлого оо болимоор юм. Энэ чинь МУ-ын хөгжилд хортой, арагш нь чангааж байна. Хэдэн жилийн дараа бүгд уйгаржин бичиг дутуу хагас сурлаа гэе. Тэгээд юу болох вэ? Ямар ашигтай вэ?
5 | 5 Хариулах
Зочин [202.126.88.36] 2022/2/10
Uigarjin turk bichig mongol hund hereg bn uu. Bolowsrolgui bolgoson, odoo butsaad feodal niigemruu u
2 | 1 Хариулах
Зочин [192.82.93.12] 2022/2/10
2 hujaa mongol bichig zaah geed baih ymaa
2 | 6 Хариулах
Зочин [64.119.27.49] 2022/2/10
Latin useg mandutguia
3 | 4 Хариулах
Зочин [122.201.31.99] 2022/2/10
Латин үсэгт шилжсэн нь дээр
5 | 5 Хариулах
UB citizens [66.181.161.42] 2022/2/10
Very good guys
4 | 1 Хариулах
Зочин [122.201.24.210] 2022/2/10
Болио... Боль. Оронд нь Латин үсэг рүү шилжвэл шилж
6 | 6 Хариулах
Зочин [139.5.219.244] 2022/2/10
Дэлхийтэй хөл нийлэхийн тулд англи хэлийг л бүх шатанд идэвхтэй сурах хэрэгтэй. Хуучин монгол сурлаа гээд юунд хэрэг болох вэ
6 | 7 Хариулах
Зочин [66.181.161.122] 2022/2/10
Delhii deer angli hel medehgui mash ih humuus bdag ted amidraad bolood l bna angli hel suraad delhiitei hul niiluulehgui l dee hha mongolchuudad l tiim oilgolt bdag
6 | 5 Хариулах
Зочин [202.126.88.195] 2022/2/11
Жишээ францад англи хэлээр балдуушаа хийдэг юм гэх жишээтэй. Манай мэтийн үндэсний ч юмгүй (болж байгаа) өрөөлийн ч юмгүй, товчхондоо үнэт зүйлгүй болж байгаа арл түмэнд харийн хэл соёлыг шүтэх хандлага газар авдаг.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.49] 2022/2/10
Уйгар бичиг хэнд юунд хэрэгтэй вэ?
9 | 6 Хариулах
zochin [49.0.170.162] 2022/2/10
harin tiimeee gadniihand bas bur l tuvug udah bhdaaa
4 | 2 Хариулах
Монгол ардын намын гишүүн [109.70.100.27] 2022/2/10
Битгий хуц та нар. Одоо удахгүй хятадын нэг хэсэг болох тул бүгдээрээ Хятад хэл сурцгаа.
8 | 7 Хариулах
Зочин [66.181.161.42] 2022/2/10
Хутгуур АНуусын шээсээ илжигтэйгээ тонил
2 | 2 Хариулах