Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссын шинжээч, төрөлжсөн мэргэжлийн эмч нарыг сонгон шалгаруулж байна

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

НДЕГ болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ажиллаж, даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг солих асуудлыг магадлан шийдвэрлэдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 67 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн дагуу комиссын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг гурван жилийн хугацаагаар томилдог бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын сонгон шалгаруулалт улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

“Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн дагуу Төрөлжсөн мэргэжлийн эмчид доорх ерөнхий шаардлага тавигддаг. Үүнд:

  • Эмчлэх эрхийн лицензтэй;
  • Эмчийн мэргэжлийн зэрэгтэй;
  • Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
  • Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлага бүхий;
  • Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой төрөлжсөн мэргэжлийн эмч нар доорх материалыг бүрдүүлэн сонгосон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр хүсэлтээ битүүмжлэн өгч, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт; 
  • Цахим үнэмлэхний хуулбар; 
  • Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
  • Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Нэр дэвшүүлсэн байгууллагаас гаргасан ажил байдлын тодорхойлолт болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай тодорхойлолт
  • Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, 
  • Нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хувьд нэр дэвшигчийн материалыг хоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн угтах үйлчилгээн дээр хүлээж авч байгаа. 

Холбоо барих утасны дугаар: 99145254, 95099026