ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш оргил үетэйгээ харьцуулахад 50 орчим хувиар уналаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хамгийн том криптовалют болох Биткоины ханш огцом унаж, арваннэгдүгээр сард хүрч байсан оргил үетэйгээ харьцуулахад бараг 50 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард биткоины ханш $68,000 давж байсан бол Бямба гарагт $34,000 хүрээд тогтворжсон байна.

Шинэ он гарсаар ханш нь 20 гаруй хувиар унажээ.

Зах зээлийн хэмжээгээр дэлхийн хоёр дахь том криптовалют гэгддэг этериумын ханш бас сүүлийн 24 цагийн хугацаанд 12 гаруй хувиар унаж, одоо $2,400 орчимд хэлбэлзэж байна.

АНУ-ын Холбооны Нөөцийн Банк цар тахалтай холбоотой хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдээ төсөөлж байснаас илүү хурдтай сулруулж магадгүй болсон нь хүмүүсийг криптовалют мэтийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаас татгалзахад хүргэсэн юм.

Үүнээс гадна засгийн газрууд крипто зах зээлд зохицуулалт хийхээр төлөвлөж эхэлсэн нь үнэ ханшид нөлөөлсөн байж болзошгүй байна.

Саяхан Оросын төв банк крипто валютын хэрэглээ, олборлолтыг хориглох санал боловсруулж буй тухай мэдээ тарсан нь үнэ ханшийн савлагаанд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид мөн криптовалютын олборлолт, арилжааг хориглох шийдвэр гаргаж байв. Арваннэгдүгээр сард Энэтхэгийн засгийн газар крипто зах зээлийн орчинд зохицуулалт хийх хуулийн төсөл боловсруулж буй тухай мэдээ тарсан юм.

Гэхдээ бүгд крипто зах зээлийн ирээдүйг муугаар харахгүй байна. Энэ сарын эхээр АНУ-ын томоохон банк Goldman Sachs-аас гаргасан тайланд биткоины ханш ойрын таван жилийн дотор  $100,000 давах тухай дурджээ. Учир нь сүүлийн үед биткоин алтны зах зээлийг булааж эхэлсэн нь банкны шинжээчдийг ийм дүгнэлтэд хүргэсэн байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [57.73.48.37] 2022/1/24
Квант компьютер л биш бол ямар ч технологи/алгоритм/өгөгдлийг хуулбарлах боломжтой гэдгийг ойлгоход гэмгүй л байх. Өөрөөр хэлбэл улс болгон блокчейн дээр үндэслэгдсэн өөрийн гэсэн цахим төлбөрийн хэрэгслэл гаргах бүрэн боломжтой ба ингэснээрээ хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлыг бүрэн шийдэж татвараас зайлсхийх болон мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэх тэмцлийг улам хүчирхэгжүүлэн улс хоорондын мөнгөн шилжүүлгийн үйл ажиллагаа улам шуурхай болох болно. Ингэсэн цагт энэ олон хүний анхаарлйг татаад байгаа тархмал криптовалютуудын үнэ шалдаа бууж ихэвчилэн хууль бус худалдаа наймаа шилжүүлгэнд л ашиглагдах магадлал үүснэ. Үүний нэг жишээ нь хятадууд албан ёсны цахит төлбөрийн хэрэгслэл нэвтрүүлчихлээ... Дараа нь хэн байх вэ. Энэ бүхэн энэ биткоин болон бусад системүүдэд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр эрсдэлээ тооцож байж хөрөнгө оруулалтаа хийх нь ухаалаг болох болов уу.
2 | 0 Хариулах
Зочин [185.189.114.245] 2022/1/23
Хөөе хөөе! "Талх" Ганхуягаа, миний нөгөө хэдэн өсгөх гэж өгсөн юм юу болж байна аа хөө? Муу л мэдээ дуулдаад байх юм.
4 | 0 Хариулах
Зочин [152.89.107.127] 2022/1/24
Талхад итгэсэн бол чиний л буруу шүү
3 | 0 Хариулах
Зочин [192.82.70.250] 2022/1/24
за чи бараг эртхэн эвлэрсэн дээр байхдаа. Ганхуяг өмнөх ганц койноо яаж ч чадахгүй байж дээрээс нь нэмээд янз бүрийн юм гаргаад хүн төөрөгдүүлж байгаа юм шиг л янзын юм хийгээд яваад байгаа
1 | 0 Хариулах
зочин зочин [192.82.88.251] 2022/1/23
Хөвсгөлд бэлтэс мөрөн ххк гээд газар нутгийн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дансанд сарын эхлээд 100%ийн хүү өгч байснаа 50% болсон одоо 30% хүү өгч байна Цагдаа тагнуул шалгахаар кривто койн гэх юм энэ ханш уналт нөлөөлөхгүй л байгаа юм да
0 | 0 Хариулах
Зочин [57.73.48.37] 2022/1/24
Хүү өгч байгаа нь их юм бишүү?
0 | 0 Хариулах
Apple Munkjin [202.21.109.116] 2022/1/23
Мөнхжинд итгээд IHC-г 7 дээр авсан хүн бна
5 | 1 Хариулах
Зочин [66.181.182.240] 2022/1/23
yu bodogdoj baihiin?
3 | 0 Хариулах
Apple Munkjin [202.21.109.116] 2022/1/23
Мөнхжин чинь л гадаадад гарна, бид найдвартай гэсийшд. Гол нь алиалагч Идэр-Од ахыг итгэл даана гэж бодсон.
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.45] 2022/1/23
T1 mal hen ch bish ymar ch bolovsrolgu togooch luivarchind shuluulj bhdaa taarsan erguu [хориотой үг] nar medrel [хориотой үг] ta bar chin angli hel ntr yer ogt meddeggu maanag ymu haashaa [хориотой үг] nar ch bdagiin
5 | 0 Хариулах
Зочин [64.119.16.1] 2022/1/24
ямар ч аргүй койн. 4 алай салбадайн нүүрээр л тогтож байгаа. өндөр дээр нь авсан хүмүүс шүүхдэлцэх хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.180] 2022/1/24
200say ashig hiicheed bna yaahuu
0 | 0 Хариулах
Z [202.126.90.68] 2022/1/24
Erguu mal ve yamar
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.243] 2022/1/23
Зүгээр сууж байгаад баяжина гэдэг насанд цөвтэй дөө. Хөлсөө урсгаж олсон мөнгө илүү амттай.
4 | 1 Хариулах
ha [66.181.161.126] 2022/1/23
za mi hugshin chi tgd heriig oljiin
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.140] 2022/1/23
гэнэт баяжина гэж буруу замаар олсон мөнгө. биткойн чинь маш их бодож төлөвлөж байж олдог зүйл
0 | 2 Хариулах
Зочин [209.52.88.19] 2022/1/24
Lol
1 | 0 Хариулах
Z [202.126.90.68] 2022/1/24
Zass cots sdaa ve yamar
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2022/1/23
Ashguide, gants gaigu gpu awah yumsan
3 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [66.181.178.90] 2022/1/23
oros uls alban yosoor krypto valyutiig horison baina.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.183.97] 2022/1/23
ОХУ бөталгаажуулаагүй хорих тухай саналыг Төв банк нь гаргасан эцсийн шийдвэр думаас гарна.ОХУ зүгээр бяцхан тоглолт хийж байх боломжтой
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2022/1/23
Unendee orosiin horih eseh crypto hereglegchided sonin bish shd. Terbum huntei hytad uls horihod udriin dotor 100% aar usch 75myngan dollart hursen. Gol ni US-n hurungiin birjuudees l buh zuil hamaarch bn
3 | 2 Хариулах
РАВДАН [66.181.161.70] 2022/1/23
ЕР НЬ ТЭГЭЭД ЁОПОН АМЕРИК 2 НИЙЛЖ БАЙГААД НЭГ НӨХРИЙН БИТКОЙНЫГ ХУСЧИХСАН БИЗ ДЭЭ?
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.82] 2022/1/23
Хэний?
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.21] 2022/1/23
ЯАГААВ БАЙГУУЛЛАГААСАА МӨНГӨ ХУСААД БИТКОЙН БОЛГООД ЗУГТСАН ЁОПОН ГАРЫН БИТКОЙНЫГ ХУСЦИЙШД!
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.70] 2022/1/23
ЗОХИХ ХЭМЖЭЭНДЭЭ БАЙХ ЁСТОЙ Л ЭД. ГЭХДЭЭ ИЙМ САВЛАГААТАЙ БАЙДАГ ШИНЖЭЭСЭЭ БОЛООД ЭДИЙН ЗАСГИЙН ИТГЭЛЦҮҮР ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ БОЛЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ! ХҮМҮҮС ГЭНЭТ НЭГ ДОР ИДЭХЭЭ БОЛИОД Л ЭСХҮЛ ГЭНЭТ НЭГ ДОР ИХ ИДЭЭД БАЙДАГГҮЙ БИЗ ДЭЭ!
4 | 3 Хариулах